Монгол соёлын үнэт зүйл ба бөө мөргөл

Монгол соёлын үнэт зүйл ба бөө мөргөл

Zochidoo

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
bi mongoliin boo morgoliin talaar ihed sonirhoj bga deer tulguurlan ta buhendee enehuu humuusiin niitlel bolon medeelel niitleluudiig busdad mongoliin ov ulamjlal boo morgoliig hvmvvs zow oilgoj zow talaas n harhiig ermelzej enehuu blogiig neesen bilee mun boo morgolte holbootoi gesen buh torliin asuultand tani hariulhuits gj bodon niitlel tawilaa ta bugded minii chadan ydan hiisen enehuu blog ymar negen oor bodliig daguulagui busdad surtachlah vvdnees neesen shvv oor medeegui boo morgoliin talaar asuuj medeh zvil bwal setgegdel deer vldeegere tanii medeelel deer tulguurlan olj tawihiig hicheeh bolno

ЗАВТАЙ БОЛ ХУУЧ ХӨӨРӨЛДӨХ

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Чимэд удган өөрийн уг удмыг залгуулсан багш болох Дамдин баавайн хамтаар хүний үйл бүтээхээр айлд очиж бөөлөх болжээ. Хоёул бөөлсөөр нэлээд орой болсон юм байна. Багш нь гэнэт л “Миний охин одоо унтаад жаал нойр ав даа. Хоёулаа хол явах ажилтай шүү.” гэж гэнэ. Чимэд удган маань залуу халуун байсан болоод ч тэрүү за гээд ядах ч юмгүй дэрэн дээр толгой тавиут л гүн нойронд автжээ. Гэтэл “багштайгаа хоёул айлруу хүний үйл бүтээхээр явж байх юм гэнэ. Айлын гадаа иртэл багш нь миний охин тэр овоолгоостой аргал доогуур ороод нуугдаад байж байгаарай. Баавай нь энэ айлд ороод ирье гээд явжээ. Охин ч аргал доогуур орж нуугдаад хүлээж байтал багш нь төд удалгүй гарч ирээд үйл бүтлээ мордоё доо хоёулаа” гэж байна гэж зүүдлээд удган охин сэржээ. Өглөө ч болсон байлаа. Айлынхан бүгд л цай цүүгээ ууцгаан элдвийг хөөрөлдөн суух зуур удган охин нь өндөлзсөөр байсан ч Дамдин баавай огт яарсан шинжгүй айлын хүмүүстэй дотно яриа өрнүүлсээр суугаад байх шинжтэй.

Чимэд удган бүр тэсэж ядаад мартсан юм болов уу гэж бодоод “Багшаа хоёулаа хөдлөх үү? Та бид хоёр юманд явах ёстой шүү дээ” хэмээн сануултал багш нь “Үйл бүтсээн охин минь. Хоёулаа яваад энэ хүүгийн сүнсийг аваад ирсэн шүү дээ” гэж гэнэ. Удган охин зүүд хэмээн бодож байтал тэр нь бодит зүйл байсанд багшаараа бахархаж байсан ч хүний үйлийг бүтээхээр өөрийгөө золиослон яваа тэр агуу хүнийг маш ихээр хайрлаж суусан гэдэг.

Айлын ажил ч бүтээд өнөө хоёр маань хөдлөх санаатай байж байтал айлын хүн гаднаас их л сонин царайтай орж ирээд “Манай цагаан морь алга болчихжээ. Хаачдаг байнаа. Орой яг л байж байсан даа” гэжээ. Охин мориныхоо сургыг гаргахыг хүсэж байгааг багшдаа хэлтэл Дамдин баавай маань “Чөтгөр хувааж идээ дээ гээд наад улсууддаа хэлээ” гээд өөр гойд юм хэлсэнгүй дуугүй болж гэнэ. Охин гайхаад “Чөтгөр гэж юу байдаг байнаа” гэж багшаасаа асуухад “Чи мэддэггүй билүү” гэснээс өөр юм хэлсэнгүй. Тэр хоёр ходоог тэргэндээ сууж аваад замдаа гарав. Зам зуур багш нь гэнэт “Миний охин чөтгөр ямар байдгыг харах уу” гээд бардагныхаа бөхөлдрөгний нүхээр “энэлүү хардаа” гээд харуултал нөгөө цагаан морийг нь олон хүмүүс нядалчихсан жижиг жижиг хэсгүүдээр нь хувинд хийгээд зөөж байгаа харагджээ.

БӨӨГИЙН ЧАНАР АХИУЛАХ ЗАН ҮЙЛ. . .

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Хархираа гэх нутагт байрлах "ТЭНГЭРИЙН СҮЛДЭР" холбооны “Тэнгэрийн Тахилгат Хөх Сүм” сургалт мөргөлийн төвийг зорин очиж Хан гарвалынхаа үүдэнд Хатгамал ногоон чанар зоон чанар чадлаа ахиулах үйлийн талаар. . .

Бэлтгэл үе:

  1. Чанараа ахиулахаар ирсэн бөөлид, удгад түүний гэр бүлийнхэн чанарын гортигны гадна тусгайлан бэлдсэн талбайд отоглон бууна. Энэ үед чанараа ахиулж яваа бөө, удгад өөрийн нэрийг мэдүүлж сахиусанд мөргөнө.
  2. Чанартаа хэрэглэх түлээний мод болон унданд хэрэглэх ус, хүнсэнд хэрэглэх зүйлсээ бэлтгэнэ.
  3. Чанарт хэрэглэх дэрвэлэгний модоо бэлтгэнэ. /Буриад чанарт хус мод чанарын тоогоор өсгөн 9, 18, 27. . . гэх мэт, Халх чанарт шинэс мод чанарын тоогоор уруудуулан 81, 72, 63, гэх мэтээр бэлтгэнэ.
  4. Бэлдэж ирсэн модоо улаан-шар, цагаан-цэнхэр өнгийн "зурмаар" чимэглэнэ.
  5. Чанар эхлэхийн өмнө чимэглэсэн дэрвүүлгээ босгон чанараа зооно.

ЧАНАРЫН ЭХНИЙ ӨДӨР

  1. Чанараа амилуулахаас гадна ЦАГААН, ХАР-ын угаалыг тэнгэрүүдийг дуудан адислуулж бузар, буртагаас салан чанарын ариун ёсийг сахих үйл эхэлнэ. Энэ үйлд чанарын аав, ээж, гадна болон дотор тахилчин, есөнчин /халхад 3, буриадад 9/ хүүхдүүд болон тухайн чанарыг хийхэд хүчээ өгөн сэтгэлээ чилээж байгаа мөргөлчид бүгд орно.
  2. Чанарыг нь тэнгэрүүдэд таниулан мэдүүлэхээс гадна тухайн бөөлид, удгадын уг гарвалд нь хэлж мэдүүлэн уу бүхнээс халхалан буухыг хүснэ.
  3. Бөөлөөний дараа бөө, удгад нар ёсөнчингүүдийн хамтаар тусгайлан зассан газарт хононо. /Энэ нь бусдаас бузартахгүй байх, чанараа цэвэр ариунаар нь байлгахын тулд хийж байгаа үйл/

ЧАНАРЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР

 Үдээс өмнө

  1. Өглөө бөөлөө эхлэх үед бүгд сүнсээ шалгуулан чанараа үргэлжлүүлнэ.
  2. Чанарт хэрэглэх шүүсний хонь /тэнгэрт өргөл болгож буй/ -г нас зүсээр нь тэнгэрт дуудан мэдүүлж шүүсийг бэлтгүүлнэ.
  3. Шүүсний хонийг тусгай ёсны дагуу төхөөрч, бэлтгэн, чанаж гүйцэтгэнэ.
  4. Энэ үед ямар нэгэн алдаа эндэгдэл гарвал тухайн буруутуулсан хүнээр өөрөөр нь төлүүлэн үйлийг гүйцээнэ.
  5. Шүүсийг өмнө нь бэлтгэсэн тэвш, тохмон дээр тусгайлан бэлтгэж тавина.
  6. Шүүс бэлэн болмогц тэнгэр онгод сахиусанд өргөхөд бэлдэн тогтсон дэгийн дагуу ёс үйлдэн хүргэнэ.
Үдээс хойш
  1. Бөөлөө эхлэх үед бүгд сүнсээ шалгуулан чанараа үргэлжлүүлнэ.
  2. Чанар мэдүүлэн бөөлөх үедээ шүүсээ дуудаж хүргэнэ.
  3. Мөн түүдэг галын гэрэлд тэнгэрүүд дуудан АНДГАЙ өргөнө.
  4. Чанараа үргэлжлүүлэн онгодоо оруулж, индэрт дүүлнэ.
  5. Индэрт дүүлсэний дараа шүүсээ дохин буулгаж хүзүүг нь аман хүзүү, хатан хүзүү хоёрын дундуур мушгина.
  6. Бөөлөөний дараа бөө, удгад нар ёсөнчингүүдийн хамтаар тусгайлан зассан газарт хононо.

ЧАНАРЫН ГУРАВ ДАХЬ ӨДӨР

  1. Бөөлөө эхлэх үед бүгд сүнсээ шалгуулан чанараа үргэлжлүүлнэ.
  2. Чанараа мэдүүлэн бөөлж хан их гарвалынхаа хадаг жолоо болсон тухайн бөөгийн чанарыг хүлээн авсан эсэхийг нягтлан шалгаж тодруулна.
  3. Чанараа дэгдээнэ. /Чанарын үйлд оролцон хэцийн дуугаар эргээчингүүд, хонхон дуугаар буугаачингуудыг буцааж мөнх хөх тэнгэрт нь үдэж мордуулах үйл/.
  4. Чанарт оролцогчдын сүнсийг салгаснаар чанарын үйл дуусна.

Чанар дууссаны дараа чанарыг нь удирдан тэнгэрт хүргэлцсэн бөөлид, удгад нарт сэтгэлийн бэлэг өгч ерөөл авна. Мөн тэднээсээ асууж лавлах зүйл, алдаа оноогоо ярилцана.

Чанарт хэрэглэсэн хадагаа Их багшийн минь босгосон ЗААРИН овоонд өргөснөөр гэрийн зүг жолоо зална.

Энэ зан үйл нь өөрийн онгод гарвал болон тэнгэр сахиусанд өөрийн чадал чансаа, онгод гарвалтайгаа харьцаж буй харьцаа зэргээ шалгуулан нэг шат, зэрэг ахих үйл юм. Чанараа хийж буй бөөлид удгад Багшид сүсэглэн зорьж нэг жилийн хир буртаг, бузраасаа салан ариусаж, чадал чансаа нэмэгдэх, билгийн хараа алсрах, бөө мөргөлийн зан үйлд суралцах, ахас ихэс болон нэгэн үеийн бөөлид нэг багшийн шавь нараас сургааль ерөөл авч ёс жаягийн дагуу үргэлжлүүлэн өөрийн онгод тэнгэртэй харьцах чадвар зэрэгт суралцдаг болой.

Хvнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулах нэгэн зvйл аргыг регресс гэдэг. Нийт хvмvvсийн арав орчим хувь нь ховсонд ордоггvй гэдэг болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар өнгөрсөн цаг руу аялж болох нь. Өөрөөр хэлбэл регресс бол ховсоор дамжин өнгөрсөн цаг руу аялах цаг хугацааны машин юм. Гоц vзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь арав гаруй жилийн өмнөөс регресс хийх технологийн талаар судалж, 2006 оноос хvмvvсийг регресст оруулж эхэлсэн билээ. Vvнийг бичигч би нэг удаа тvvний сеансны vеэр байлцаж хэрхэн регресс хийж буйг нь сонирхсон удаатай. Регресс хийгч регресст орж буй хvнийг эхлээд гvн ховсонд оруулна. Тэгээд юу vзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг. Ингэхдээ өнгөрсөн цагийн тодорхой он, cap, өдрийг хэлээд яг энэ vед юу хийж байсан, хэн болохыг нь хэлvvлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгvйгээр vзэж, мэдэрч буйг нь яриулж ч бас болдог. Миний байлцсан нэгэн сеансан дээр Д.Батсуурь дөчөөд насны нэгэн эмэгтэйг регресст оруулсан бөгөөд уг эмэгтэй байгаа орчин, vзэгдэж мэдрэгдэж буй эд зvйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Тvvний ярианы байдлаар урьд нэгэн төрөлдөө Энэтхэг бvсгvй байжээ гэмээр байсан бөгөөд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зvг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой байдаг. Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хөлслөн гэрийн зvг явахдаа зам зуурын хаяг реклам, зарлал сурталчилгааны vг vсгийг уншиж чадахгvй, бvгд харийн vл таних vсэг харагдаад, хөлсний тэрэгний жолоочид гэр лvvгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж өгөхөд хvндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд өнгөрсөн цагийн оюун санаа, энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгдээд тун таагvй байжээ. Энэ нь ховсонд орогчийг өнгөрсөн цагаас одоо цагт буцааж авчрах vйл явцад ямар нэг алдаа гарсны ул мөр бололтой байдаг. Регресс нь сайн хөтөчтэй vед айж эмээх зvйл огт биш бөгөөд гагцхvv туршлага муутай, эхлэн суралцагч хvмvvс бие даан хийж болдоггvй, заавал чадварлаг мастерийн удирдлага хяналтан дор явуулж байж, аюул осолгvй, алдаагvй ажиллаж сурлаа гэхийн цагт, багшийнхаа зөвшөөрсний дараа бие даан гvйцэтгэж болдог vйл юм. Гоц vзэгдэл судлаач Д.Батсуурийг би Монголд регресс хөгжvvлж буй анхдагч гэж боддог. Өөр хэн нэгэн vvнийг хийж байна гэж олж сонсоогvй. Тэрээр чамгvй олон хvн дээр туршилт хийн нэлээд өндөр тvвшний мэргэжилтэн гэхээр хэмжээнд хvрчихээд байгаа юм. Энэ удаад 2008 оны нэгдvгээр сарын 6-нд 63 настай О.Жавзмаа гэдэг эмэгтэйг регресст оруулах vед юу ярьсныг сонирхуулъя. Тvvнийг мөн өдрийн 19 цаг 45 минутад регресст оруулж эхэлсэн бөгөөд Д.Батсуурь регрессийг удирджээ. О.Жавзмаагаас өнгөрсөн vеийн тодорхой огноо зааж асуулгvйгээр тухайн тохиолдолд юу vзсэнийг нь асуухад юу ярьсныг бvрэн сийрvvлье. ...Омголон морь унасан дуулгатай эрэгтэй хvн давхиж байна. Хувцас нь их хvнд юм. Цойлж давхиж байна. Хол хаягдсан морьтонгууд. Бороо шивэрч, ногоо халиурч, их сайхан байна. Ус цэлэлзэнэ. Өндөр модтой уул байна. Цэргийн жанжин. Олон морьтой цэрэг байна. Уулын хормойгоор эргэн гарч ирж байна. Олон байна. Нар урд, Хөндий газар байна. Их л давхиж байна. Хоёр талд морьтой хvн байна. Морины сvvл хавьцаа байна. Нэг юм өргөсөн байна. Иштэй юм. /туз байхаа гэж регрессийн дараа хэлье/. Миний хувцас малгай их хvнд байна. Урд байгаа цуварсан ууланд хvрэх зорилготой байна. Хугацаандаа очно. Монгол хvн. Гансэлэм нэртэй. Бvгд давхилдана. Хөрс зөөлөн байна. Тоос босохгvй байна. Миний морь хvрэн зvстэй, амаа ангайсан, тун омголон морь. Баруун хажууд цагаан морьтой, зvvн гарт хар морьтой хvн байна. Баруун гар талын хvн vзмэндvv өнгийн дээлтэй тансагдуу, гангамсаг, их том нvдтэй, хөмсөг сайтай сvрлэг хvн байна. Инээхэд нь шvд нь яралзан харагдана. Сэтгэл өндөр давхилдана. Салхи сэвэлзэнэ. Ногооны vнэр тансаг байна. Сэтгэл өөдрөг бардам, хөөрсөн байдалтай байна. Сайхан байна. Бидний очиж буй газар гол урсана. Хоёр талдаа уулаар хvрээлэгдсэн голын захаар явж байна. Цуварч эхэллээ. Мод, мөчир. Голын хоржигнон урсах чимээ. Том том чулуутай тунгалаг гол байна. Бид богцтой юм. Зэр зэвсэгтэй, бvгд их л хуягласан байна. Төмөр хуйтай сэлэм байна. Хvмvvс ярилцана. Морьд тайван алхаж байна. Миний морь хөлөрсөн байна. Очих газар ойртож байна гэлцэж байна. Буудаллахгvй юм болов уу гэж байна. -Нэг их өндөр уул, ширэг ногоотой газрыгхаржбайна. Би гол гаталж, эрэг өөд гарч байна. Би бууж байна. Ширэгтэй газар байна. Буттай газар руу буугаад явж байна. Газар vзэж яваа юм болов уу? Бие засах?.. Бvх хvмvvс бууж хvрээ vvсгэн сууж байна. Өшөө цаашаа дугуйран сууж байх шиг байна. Дугуйрсан хvмvvсийн эхэнд би сууж байна. Амарч байна. Нээг, хоёр, гурав, дөрөв, ...арван тав дахь хvн инээгээд байгаа харагдана. Шооч маягтай, бор царайтай, шовгор малгайтай. Дандаа эрчvvд. Гутлууд нь их сонин юм. Монгол гутал гэхэд их сонин юм. Монгол дээл өмсөөгvй, ангийн арьсаар хийсэн хvрэм шиг хувцастай, зарим хvн малгайнаасаа хар сортой арьс шиг юм унжуулсан байна. Амарч байгаа бололтой. Миний нойр их хvрч байна. Амармаар юм шиг. Морьд харагдахгvй байна. Би сvvлийнхээ улсыг харахгvй байна. Нэлээд хол байна. Улсууд ярилцаад шуугилдаад байна. Би хэвтээд урд талын гайхамшигтай өндөр шовгор уулыг харж байна. -Голыг өгсөөд их хол явах бололтой. Их том биетэй улсууд байна. 800 гэсэн тоо санагдаад байна. Оройн сэруvн орж байна. Нэлээд хол гал тvлж байна. Нэг, хоёр, дөрвөн тойрогны цаана гал гарч байна. Миний байгаа газар их том тойрог. Цаашаа ч бvр их тойрог байна. Зарим нь хагас тойргууд байна. Би их том жанжин юм шиг байна. Нэг их өндөр хvн миний хэрэгслийг авчирч байна. Хоёр том богцноос юм гартана. Улаандуу цэмбийг ногоон юмаар эмжсэн. Миний дэвсгэр юм болов уу. Ногоон юм нь даавуу биш ээ. Vйлчилж байгаа хvн их том хvн юм. Гутал нь харагдаж байна. Бvс мvс нь их мундаг юм аа. Шир юм байна. Дандаа тийм л хувцастай улс. ...Мөнгөн том хэт хутга, том, мөнгөн тансаг хэрэглэлтэй. Миний морины хазаар мөнгөн, магнайд нь улаан шvр суулгажээ. Миний хэрэглэл тансаг аа тансаг. Эмээлийн бvvрэг цагаан, Дөрөө нь сийлбэртэй цагаан. Их л эртний хvн байна даа. Аяга нь их сонин. Их том аяга гаргаж ирж байна, вааран юм уу их том юм. Янз бvрийн юм л байна. Эмээлийн бvvрэг нь их өргөн, цагаан. Дvрлэгэр дvрлэгэр нvдтэй, бордуу эршvvд хvмvvс байна. Харанхуй болсон. Тэнгэрт од тvгсэн байна. Хоёр талын уул их сvрлэг өндөр юм. Одод ярайна. Хөхрөлдөөд идэж уугаад байгаа бололтой. Махан голдуу хоол байна. Шөл нь бор, хутгаж буй шанага нь зэс шанага, урт иштэй. ...Би хэвтсэн, уул их сайхан харагдана. Би унтаад байгаа юм уу. Би гол руу жийгээд уул руу дэрлэн хэвтэнэ. Улсууд гол руу толгойгоо харуулсан шиг байх юм. Саглагар модны дэргэд хоёр хvн байна. Миний зvvн гар талд эрэг дээр хоёр хvн байна. Тамхи татна. Миний... Ус шуугиад ямар сайхан юм. Морьд янцгааж байна. Манай морьд. Надаас нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа дахь хvн ямар их хурхирдаг юм. Байгаль их сайхан байна. Бvрээ барьсан хvн гарч ирлээ. Бvрээ дуугарч байна. Бvгд босцгоож байна. Морьд цуварч гол өгсөн орж ирж байна. Нэг их тод цагаан морь байна. Явах бололтой юм. Бvгд бэлдэж байна. Буу шийдэмгvй, том том сэлэмтэй улсууд. 1,2,3.....9,10-аад тойрог болсон юмуу даа. Бөөн бужигнаан. Нэг тойрогт 16-17 хvн. Нар гараагvй байна. Манай хэд завилаад суусан байна. Голоо өгсөх гэж байна. Мордоцгоож байна. Би юм хэлэхгvй байна. Хоёр салаа явна. Бvгд хөдөлсөн, том хавцлаар явж байна. Би тvрvvнд нь явна. Ард цагаан морьтой хvн явна. 3 хоногийн дараа Би гэртээ байна. Их том гэр байна. Хаяа шуусан байна. Маш их хонь бэлчиж буй нь харагдана. Морины шон байна. Морьд байна... Энэ бол регресст хvнийг оруулсан нэг л тохиолдлын жишээ. Регрессийн туршид оруулагч асууж, орогч хариулдаг бөгөөд харилцан ярилцах идэвхтэй хэлбэр байдаггvй. Яагаад гэвэл орогч гvн ховсдуулсан болохоор зөвхөн өгсөн командыг биелvулдэг. О.Жавзмаагийн дээрх , яриа бол асар олон асуултын vр дvнд бий болсон зураглал юм. Бөөгийн онгод орсон vед тvшээ хийж байгаа хvн хэр туршлагатайгаас хамаарч яриа өрнөдөг. Хаана нь яриаг нь тасалж, хэдийд юу руу хандуулж, ярьж өгөхгvй байгаа зvй лийг нь хэрхэн яриулах вэ гэдэг тvшээгээс ихээхэн хамаардаг. Гэхдээ энэ бол харилцан яриа байдаг бөгөөд онгодын төлөв байдлаас ихээхэн хамаардаг учраас хvссэн мэдээллээ олж авахгvй байх, далд битvv утгатай оньсого мэт хариулт сонсох нь элбэг. Бөөлөх нь тодорхой цаг vед амьдарч байсан хvний сvнстэй харьцаж буй бол регресс нь хvнийг өнгөрсөн vе рvv нь ховсын тусламжтайгаар аваачдагаараа ялгаатай. Хvнийг регресст оруулах нь нэг талаас ухамсартайгаар тавьж буй асуулт, нөгөө талаас ухамсаргvйгээр өгч буй хариулт байдаг учраас нvдэнд нь биетээр харагдаж буй ямар нэг зvйлийн хэлбэр дvрс, харагдах байдал зэргийг л нарийвчлан тодруулах боломж сайтай. Бөө нь сvнс буюу оюун санаатай харьцаж байгаа учраас мөн ингэж тодруулахаас гадна учир шалтгаан, дотоод мөн чанарыг нь ухан гаргахдаа гаргууд. О.Жавзмаа тvvх, угсаатны зvй судлалын талаасаа сонирхол татах асар олон мэдээлэл өгсөн боловч харамсалтай нь хөтлөгч тодруулан асуулгvй өнгөрчээ. Жишээ нь, гутал хувцасны тухай ярьж байхад илvv нарийвчлан асуусангvй. Бөө судлалын ажлаар явж байхдаа би нэг удаа уруд, мангуд гутал гэж онгод хэлэхтэй таарч тодруултал ерөнхийдөө монгол гутал мэт хэлбэртэй ч хошуу нь урт, тvрий нь боомоороо одоогийн монгол гутлаас хамаагvй нарийхан, өсгий нь хойшоогоо илvv гарсан гэж хэлж өгч байв. Энэ бол тvvхч судлаачдад хэрэгтэй чухал мэдээлэл юм. Туг нь ямар өнгөтэй, ямар дvрстэйг асуусангvй. 800 гэдэг тоо яагаад санагдаад буйн учрыг лавласангvй. Гурав хоногийн дараа гэртээ байхад нь гэрийн доторхийг тодруулан асуусан бол бас л хэрэгтэй мэдээлэл олдох байсан нь дамжиггvй. О.Жавзмааг регресст оруулахдаа тодорхой он cap өдөр хэлэлгvй ерөнхий оруулсан учраас дахин энэ цаг vе рvv оруулж, дээрх мэдээллийг тодруулна гэдэг хэцvv. Гэхдээ яг энэ монгол цэргийн баатар байсан өөр цаг хугацаа руу нь аялуулж болох юм. Vvний тулд ойролцоогоор хэдэн ой руу аваачих вэ гэдэг асуудал гарна. Тvvний тvлхvvр нь 800 гэдэг тоо байж болно. Өөрөөр хэлбэл 800 жилийн өмнөх vе буюу 1210 он руу аваачвал сонирхолтой мэдээлэл олдож болох юм. Мен 20-30 жилийн зайтайгаар урагш нь хөөгөөд байвал дээр өгvvлсэн цаг хугацааг олох нь магадтай ч vvний тулд ихээхэн цаг зарахад хvрнэ. Ер нь Д.Батсуурь гоц vзэгдэл сонирхон судлаач учраас хvнийг өнгөрсөн цаг руу аялуулахыг л урьтал болгосон болохоос тvvх, угсаатны зvйн нарийн мэдээлэл авахыг хичээгээгvй гэдгийг энэ дашрамд өгvvлье. Гоц vзэгдэл судлаач Д.Батсуурь прогресс буюу ирээдvй цаг руу хvнийг аялуулах судалгаа туршилтын ажлаа саявтар эхэлсэн бөгөөд vр дvнг нь "Гэрэлт цалиг" сониноор дамжуулан уншигч олонд хvргэхээр тохиролцоод байна. Эцэст нь регресс хийх нь хvссэн хvн бvрийн ажил биш бөгөөд сайн багшгvйгээр оролдвол учрах vр дагавар нь ямар ч байж мэднэ гэдгийг хатуу сануулъя. Яагаад гэвэл энэ бол оюун санаагаар оролдож буй ажил. "Галаар наадвал осолтой" гэдэг сануулга энд шилжсэн утгаараа хатуу vйлчилдгийг анхааралдаа авагтун. эх сурвалж: Зууны мэдээ. Б.Галаарид Дугаар 27/106(3178)

Монгол бөө мөргөл

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj

Монгол бөө мөргөл

 

<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Түүхэн замнал ба ач холбогдол

 

<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Бөө мөргөл монголын соёлын уугуул онцлог болох тухай

 

<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Бөө, бөө мөргөл гэж юу вэ

 

<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Бөө мөргөл соёлын цогцолбор

 

<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Бөө мөргөл дахин сэргэхэд чухал хувь нэмрээ оруулсан бөө нэр

 

<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Олон монгол угсаатны бөө мөргөл ба мөргөлийн ялгааны тухай асуудал

 

<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Монголын соёлын үнэт зүйл болох тухай

 

 

Археологичид бөө мөргөлийг хүн төрөлхтний хамгийн эртний шүтлэг бишрэл болохыг хадны сүг зураг, буган чулуун хөшөө, булш бунханы олдвор зэрэг баримтаар нотолдог. Монгол нутагт аж төрж байсан эртний нүүдэлчид бөө мөргөлтэй байсныг гэрчлэх археологийн баримт олдсоор байгаа бөгөөд хамгийн эртнийх нь хүрлийн үеийн буган чулуун хөшөөнүүд юм. Түүнээс хойш монголын өвөг дээдэс болсон түүхэн дэх олон ард түмнүүд бөө мөргөлтэй байсан тухай мэдээ сэлт түүхэн бичиг сударт тэмдэглэгдэн үлдсэн зүйл нэлээд бий. Монголын Их Гүрний үед Монголчууд төрийн түвшиндөө хүрсэн бөө мөргөлтэй байсан тухай Монголын Нууц Товчоонд тодорхой тэмдэглэсэн байдаг. Чингис хаан бөө мөргөлийн гол шүтээн болсон Мөнх Тэнгэрээ дээдлэн шүтэж тухайн цагийн дэлхийг эзэгнэсэн их гүрнээ байгуулсанд мөн л бөө мөргөлийн хувь нэмэр оршиж байсан.

 

Харин түүнээс хойш XIV зуунд Чингис хааны ач Хубилай сэцэн хааны үеэс Монголд Буддын шашин төрийн хэмжээнд дэлгэрч, улмаар XVI зуунд Түмэдийн Алтан Хааны (1507-1582) үеэс хүчтэй дэлгэрч бөө мөргөлтэй тэрсэлдэх болсон. Тэр цагаас Монголын ард түмэн Буддын шашинтан болох замаар олон жил замнаж энэ хооронд Монголын олон газар бөө мөргөлийн ёс заншил ихээхэн мартагдаж өөрчлөгдөх нь өөрчлөгдөж XX зуунд коммунизмтай золгосон билээ. Коммунизмд бөө мөргөл төдийгүй, Буддын шашин, монголын уламжлалт соёл тэр аяараа өөдийн бараа үзэлгүй марксист үзэл суртлын золиолс болж оронгоороо сүйдэн 1990 онд ардчилалд хөл тавьсан билээ. Ийнхүү түүхчилэн өгүүлэхийн учир нь өнөөгийн бөө мөргөлийн нөхцөл, түүнд тулгараад байгаа бэрхшээлүүдийн учирыг эрэлхийлсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, өдгөө бөө мөргөл гэгч чухам юу болохыг мэдэх хүн бараг үлдсэнгүй ээ. Ийм л мэдлэг мэдээллээр дутмаг эрин үед бөө мөргөл монгол соёлд дахин сэргэж түүхийн шинэ хуудсаа эхэлсэн билээ. Нэгэнтээ бөөгийн талаар мэдлэг мэдээлэл үгүй тул шинээр бөө бологсод болон монголын олон нийтийн дунд бөөгийн талаарх буруу ташаа ойлголтууд газар авч өдгөө монголын соёлын үнэт зүйл болох бөө мөргөл танигдахгүйд хүрээд байна. 1990 оны эхэн гэхэд монгол оронд гарын таван хуруунд багтан тоологдох Дархадын (Тувааны) Балжир удган, Цаатан Тува (Норжигийн) Суувиян удган, Буриадын (Чойжилын) Цэрэн заарин, Халхын (…) Надмид удган, Баядын (Н.) Ямаан удган зэрэг цөөнхөн хэдэн бөө нэр коммунизмын мөрдлөг хавчлагыг даван туулж сайн цагийн эхэнд үлдсэн байсан. Ингээд тэд маань 1990 оноос хойш төрсөн шинэ цагийн бөө нэрийн олонход нь багш болон залгамж холбоогоо үлдээсэн байдаг авч багш олж чадаагүй учир юугаа мэдээгүй төөрч будилсан хүмүүс түүнээс ч олон байсан нь өнөө хэр үргэлжилсээр байна. Нэгэнтээ олон зууныг дамнасан бөөгийн ёс дэгээ хаях гээх үйл явцыг туулж, бөө гэдэг чухам юу болохыг ч мэддэг хүн үгүй болсон, мэдлэг мэдээлэл хомс байгаа энэ цагт бөө болж босно гэдэг бараг боломжгүй хэрэг бөгөөд тэр хэмжээгээр уламжлалт ёс заншил гажуудах, дүрэм журам, эх захаа алдан бусних мэтчилэнгээр бөө мөргөл маань өдгөө нэр нүүрээ алдаад байгаа билээ. Тиймээс монголын соёлын үнэт зүйл болсон бөө мөргөлийг зөвөөр уламжлуулан сэргээх, олноо зөв зүйтэй мэдлэг мэдээлэл олгох, зохион байгуулалт хийх зэрэг дэмжин тэтгэх олон ажил шаардлагатай хэвээр байна. Зөвхөн бөө нэр цөөхөн, бөө мэддэг хүн цөөхөн байсан хэрэг биш басхүү эрдэм шинжилгээний түвшинд хүртэл бөө мөргөлийг судлах нь коммунист үзэл сурталд харшилж судлах оролдлого хийсэн манай нэртэй эрдэмтэд болох Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар “мухар сүсэг судаллаа” хэмээн хурц шүүмжлэлд өртөж байсны уршигаар бөө мөргөлийг дагнан судалдаг эрдэмтэн судлаачид үгүй болж үүний үр дүнд одоо ч сайн бөө судлаачид эрдэм шинжилгээний байгууллагаас төрөхгүй байна.

 

Бөө мөргөл угсаа гарал даган удам дамжин уламжилдаг шүтлэг мөргөлийн зүйл бөгөөд бөөг товчоор тодорхойлвол өвгөд дээдсийнхээ онгод сахиус, тэнгэр шүтээдийг өөрийн биедээ буулган хүмүний ертөнц болон сүнс онгодын ертөнцийг холбон зуучилдаг бэлгэ авъяастан юм. Бөө болох хүнийг “тэнгэрийн тамгатай” төрдөг гэх бөгөөд энэ бол анх төрөхдөө түүний сүнсийг тусгайлан сонгож бөө болгохоор нарт ертөнцөд илгээсэн гэсэн санаа байхаас гадна ерөнхийдөө онгод тэнгэрийн улаачаа болгохоор сонгож авсан хүн гэсэн утга байдаг. Нэгэнтээ бөө болохоор сонгогдсон хүнд өвдөж зовох, ажил үйл бүтэлгүйтэх, сэтгэл мэдрэл тавгүйтэн хий юм үзэгдэж сонсогдох зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд үүнийг “бөөгийн өвчин” гэдэг. Энэ үед бөө хүнд хандан учир юуг нь лавлаж хэрвээ онгод наалдан шахаанд орсон байвал даруй онгод тэнгэртэй нь холбож өгөх багшлах бөө сонгон хуяг хувцас, хэц хэнгэрэг, эдлэл хэрэглэл төхөөрөн “хөх ногоо цухуйж хөхөө шувуу донгодох” хаврын урин цаг эхэлмэгц угаа барьж бөө болох зан үйлд шамдан ордог. Ингээд олны төлөө сайн сайхныг бүтээж элдэв муу зүйл үйлдэхгүй хэмээн онгод тэнгэртээ тангараг тавьж бөөгийн цагаан зам мөрөө барлаж эхлэх учиртай. Монгол бөө мөргөлийн үзлээр энэ хүмүний ертөнцийн аливаа учир онгод тэнгэрийн ертөнц болон хий биетэй хийсгэлэн дүртэй аливаа бүхэнтэй шууд хамааралтай байдаг гэдэг. Тиймээс хүмүний ертөнцөд аюул занал нүүрлэлээ гэхэд түүний шалтгаан болж байгаа хий биетэй хийсгэлэн дүртэнтэй холбогдон учир юуг нь сурвалжлан тогтоож аврах, анагаах, хамгаалах зан үйл хийх мэтчилэнгээр үйл хэргээ өрнүүлдэг. Тийм ч учраас бөө хүнийг “зовлонтны жолооч, золгүйтний хэлмэрч” гэж магтан нэрлэдэг.

 

Ийнхүү бөө мөргөл шашин шүтлэгийн зүйл байхаасаа гадна монгол соёлын биет болон биет бус өвийн олон хэлбэрийг агуулж байдаг соёлын цогцолбор юм. Бөө мөргөл хүмүн болоод хүмүн бусын харилцааг зохицуулдаг ардын мэдлэг ухаан, байгал дэлхийгээ хамгаалах үзэл сэтгэлгээ, монголын уламжлалт ертөнцийг үзэх үзэл мөнөөс гадна дуудлага тамлага, домог үлгэр зэрэг аман зохиолын чухал хэлбэр, хөгжим, ая дан, бүжиг бүхий ёслол зан үйл болж ардын урлагийн нэгэн чухал хэсэг болохын зэрэгцээ эдлэл хэрэглэл, хуяг хувцсаараа гар урлал биет соёлын өвийг бас өөртөө агуулж байдаг.

 

Бөө хүн өөрийн онгод шүтээдийн хамтаар энэ бүх соёлын өвийнхөө бүтээгч, тээгч нь болж байдаг тул тэр хэмжээгээр бөө мөргөлийн соёлын өв баялаг болдог. Бөө нэрийн зан үйл, хувцас хэрэглэл бөөгийн уламжлалтай монгол угсаатны бүлгүүдийн хуваарь ондоо ондоо байхаас гадна нэг угсаатны бөө нэр бас дотороо харилцан адилгүй ялгаа зөрөөтэй байдаг. Тийм ч учраас ард түмэн маань энэ онцлогийг “бөө бөөгийн бөөлөх ондоо; Бүжин, туулайн гүйдэл ондоо” хэмээн зүйрлэн хэлсэн нь өдгөө бидний үед хүртэл уламжлан иржээ. 1990 оноос хойш тэдний онцлогийг тусгасан Халх, Дархад, Буриад, Хотгойд, Өөлд, Баяд, Дөрвөд, Торгууд, Дариганга, Сартуул, Урианхай, Тува зэрэг болон монгол угсаатны бөө мөргөл сэргээд байгаа бөгөөд албан болон албан бус бүртгэл, мэдээллийн сан үгүй тул одоогоор хэдэн бөө, өөр ямар угсаатны бүлгүүдээс тодроод байгаа мэтчилэнгийн нарийн мэдээлэл үгүй байна.

 

Бөө мөргөл бөө нэр болон тэдний сүсэгтэн олны дунд оршин байхаас гадна монголын өдөр тутмын ёс заншилаас аваад бүхий л түвшинд гүнээ шингэн бат суун үлдсэн байдаг. Энэ онцлогоор нь бөө мөргөлийг товчхоноор монголын соёлын үнэт зүйл гэж үнэлэн тодорхойлж болно. Учир нь бөө мөргөл бол монголын соёлын агуулга буюу утга санааны гол тээгч юм. Хамгийн энгийн, бидэнд ойрхон жишээ гэхэд “үүд голлож болохгүй” гэсэн манай ахмад настнуудын сургааль үг байдгийг хэн бүхэн мэднэ. Харин “яагаад” гэдэг асуултын хариултыг өдгөө тайлбарлах хүн цөөн болжээ. Бөө мөргөлөөс үүний хариултыг хайвал үүд хаалгаар зөвхөн биетэй бодитой хүмүүс орж гарч байдаг хэрэг биш харин хий биетэй хийсгэлэн дүртэй олон сүнслэг зүйлс мөн нэвтэрч байдаг гэсэн үзэл байна. Тиймээс тэднийг нүдэнд үзэгддэгүй тул оршдоггүй хэмээн мухраар бодолгүй оршихуйг нь хүлээн зөвшөөрч хүндэтгэл үзүүлэн орох гарахад нь саад хийхгүйн үүднээс “үүд голлодоггүй” юм байна. Энэ утгаараа бөө мөргөл гэдэг байгаль дэлхий, сав, шимийн аливаа бүхнийг сүнстэй эсвэл эзэн сахиустай гэж үздэг анимист (animist) сэтгэлгээ байгаад зогсохгүй хүнийг ертөнцтэй хэрхэн зөв зохистой харьцах ёстойг номлосон ардын гүн ухаан гэдэг өргөн агуулгаар тодорхойлогдох учиртай. Байгал ертөнцтэй зөв харьцана гэдэг бол өнөөгийн олон зүйлийн байгалийн гамшиг эл бүхнээс урьдчилан сэргийлэх улмаар энэ ертөнцийн болоод өөрийн аж амьдралыг өнөд амар жимэр байлгах үндэс болж байжээ.

 

Бөөгийн түшээ

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj

Түшээ гэж хэн бэ? Түшээ гэж хэн байх вэ?

Түшээ гэж мөнх тэнгэрийн сэтэрт хүмүүн юм . Мөнх тэнгэрийн сэтэрт хүмүүн болох учир шалтгаан нь Өөрийн удамын онгод тэнгэр бөөгийн уламжилал ёс , өв соёлыг хүлээн авах үеээс эхлэнэ. Удамын онгод тэнгэрүүд улаачаа сонгон товлоод газарт залаалах , замчилах багшийн биед бууж өөрийн улаачдаа өмсгөл зүүсгэл , эдлэл хэрэгсэл , шүтээн , тахилаа ямар байхаа хэлэхдээ өөрийн түшээгээ сонгон товолдог байх юм. Энэ ёс нь халх бөөгийн зан үйлд түгээмэл байдаг байх болтой. Ийнхүү онгод тэнгэрүүд өөрийн улаачдаа буух товолсон өдөр болход багш улаачаар дамжуулан шинээр бөө болох гэж байгаа улаач мөн товолсон түшээгээ мөнх тэнгэрт цусан тангараг тавиулан хурсан олонд дуулган мөнх тэнгэрт таниулан мөнх тэнгэрийн хагас сэтэрт хүмүүн болгодог байна.

 Түшээ хүн тухайн удамын тэргүүн байж удам угсаагаа тэргүүлэн нэг чигт барьж бөөгийн ёс , мөнх тэнгэрийн ёс, зан үйлд сургаж онгод тэнгэртэйгээ холбон удам угсаагаа хамгаалан авч явдаг байна.

 Түшээ хүн өөрийн улаач онгод тэнгэрээ хазаахад нь түшин , хальтархад нь тулан , буруу замаар явбал зөв замын чиг баримжааг нь заан зөвлөн хамгаалан онгод тэнгэрээ дээдлэн хүндэлж хамгийн итгэлт хүн нь байж. Буяны төлөө энэ яваа насаа зориулж зовлон бэрхшээлийг хамт туулан Мөнх тэнгэрийн үйлийн төлөө сэтгэл зүрхээ зориулан , ухаалаг энрэнгүй хүнлэг байж олон түмэнд онгын хэлсэн үг бүхнийг дэнслэн хүргэж онгын хэлсэн үйл бүхнийг алдаа мадаггүй гүйцэтгэж өргөл барьцыг урьдал болголгүй буяны төлөө зүтгэгч нэгэн юм.

 Түшээ хүн онгод шүтээнээ хэр авч явхаас хамаар ч онгод шүтээн хэр буртагүй ариун дагшин байна. Түшээ уруу дорой ухаан бодол цэгцгүй санаа муу өнгө мөнгө хөөгч байвал онгод шүтээн уруудан доройтож удам угсаа ирээдүйд хар толботой байх тул хариуцлагтай байж ухаалаг шийдэмгий байх чухал юм.

 Түшээ гэх нэр түших , тулах гэх ойлголт боловчиг онгын хэлсэн үгийг бусдад дамжуулан үнэн зөвийг дэнслэн хэлж бусдын зовлон зүтгүүрийг онгод дамжуулан байх хэлмэрч хөтөч байхын зэрэгцээ Түшээ хүн өөрийн зөн совинтой байж одоо юу болох , маргааш юу болох , ирээдүйд юу болхыг урдаас таамаглан түүнд бэлдэж хамгаалах зүйлийг хамгаалж , зайлуулахыг нь зайлуулан онгын эдлэл хэрэглэл, өмсгөл зүүсгэлийн бүрэн бүтэн байдлыг ханган хамгаалан байна.

 Түшээ бол уг удамынхаа тэргүүн нь байна. 

Түшээгийн анхаарах зүйлс:

Түшээ шинэ онгод буулгаж авах бол онгийг буусны дараа олбогт залан тухалж суулган амар мэндийг нь эрэн тухайн онгын ёс жаягыг сайтар асууж лавлан цайгаа барин дараа нь эдээ, архи ,тамхи барин бүрэн ундаалж цайлаад тамир тэнхээ оруулан тухлан суулгаж омог бараа буудал суудалыг нь сурч ямар учиртай яагаад буух болсоныг нь асуун улаачийн юу болох гэх мэт өөрийн асуух гэсэн бүхнээ асууж сурах хэрэгтэй.

Шинээр бууж байгаа онго омголон уур ундуу ихтэй гомдол тээсэн бол аргадах ойлгуулах учир шалтгаанийг нь мэдэх хэрэгтэй. Уур омгоо ууландаа гээ утсан мяндсан улаачдаа тавтай сайхан тухлан суу гэх мэт зөөлрүүлэх үг хэллэг хэрэглэн , дуу хуур дуулан сэтгэлийн засал хийж өгөх нь чухал.

Шинээр буусан онго илдэв эхийг нэхэж сурах юм бол аль болох зөөлрүүлэн эхний ээлжинд хэрэгтэй гэж үзсэнээ олж өгч бага багаар нэмэх хэрэгтэй. Хэлсэн болгоныг гүйцээгээд байх бас албаггүй.

Онгын уух ундаалгыг тохируулах хэргэтэй толгой онготойгоо зөвлөн монгол архи 3 аас илүү хүртээхгүй гэдэг ч юм уу хатуу архи бага уулгана , уулгахгүй гэдэгч юм уу энэ мэт ундаалгыг нь хэм хэмжээтэй болгуулж. Сүүлчийн онгоор заавал хаалт хийлгүүлэн улаачийнхаа өвчин эмгэг архи ундаалгаа аваад мордоорой гэж байнга сануулж сүү уулган мордуулж байх нь сайн талтай.

Онгын хэлсэн үг нь олон салаа утагтай үг хэллэг хэлэх нь түгээмэл тул тухайн нөхцөл байдалд нь тохируулан тайлж тайлбарлах нь чухал. Онго зарим тохиолдолд хатуу заслын зан үйл хийхээр бол яг яахыг нарийн асууж хийх үйлдэлийг хянахгүй бол хүмүүсийг хохироож гэмтээх явдал гарч болзошгүй тул хянамгай сэрэмжтэй байх хэрэгтэй.

Эрт цагт бөөд албан ёсны түшээ гэж байгаагүй байсан болтой юм билээ . Бөөгийн хөгжилийн явцад түшээ шинээр бий болсон байна. Бөө мөргөлийн зан үйлд бусад шашиний нөлөө төрийн бодлогын зохицуулалт тавигдаж ирсэн үеээс бөө нар өөрийн ёс дэг болоод өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс харж хамгаалдаг хүмүүсээр хүрээлүүлэх бөөгийн зан үйл хийх үедээ бие биенээ дэмнэхээс эхлээд түшээ бий болсон байна.

Монгол бөө

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj

Халх бөө

 

Халхчуудын өвөг дээдэс нь 8-12 зууны үед Хэрлэн , Онон , Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба 13 зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн язгуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон . Халхчууд нь Монголчуудын төв , өмөг түшиг хайгуул халхавч гэгдэж байснаас халх хэмээх нэрийг олсон гэдэг. Халхын язгуур эх орон нь Монгол улсын төв нутаг юм. Халхуудыг нутаг байршилаар нь Боржигон халх, Төв халх, Илжгэн халх гэж нэрлэдэг.  Халх бөө бол нэн эртний угшилтай өөрийн өвөрмөц өнгө төрх , хувцас хэрэглэлийн сонин содон хэв маягтай. Мөнх тэнгэрийг голлон шүтдэг . Өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг дээдлэн тахидаг , уул хангай дэлхийдээ бишрэл хүндэтгэлээ үзүүлдэг Монгол бөөгийн ерөнхий дүр төрхийг өөртөө багтаасан голлох шүтлэгийг гаргуулж байдаг Чингис хааны удам угсааны цагаан ястануудын өлгий нутаг учраас бөөгийн эртний уламжлалыг өөртөө шингээсэн байдаг. халх бөө манжийн ноёрхолын үед үндсэндээ бүрэн устаж шарын шашны нөлөөлөлд бүрэн автсан учраас өв уламжлал нь үндсэндээ тасарчээ. Халх бөөгийн гол шүтлэг тахилаг бөөлөө нь галын тахилын бөөлөө байдаг юм. 

Зургийн цомог

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
hhh

Улаачын өчил

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
  Онго тэнгэр удам угсаагаа нэг хором ч мартаж болохгүй .

 

·         Улаач хүн хамгийн гол нь өөртөө итгэх. Онго тэнгэр тань чамд бүрэн бууж л байгаа бол амнаас гараж байгаа үг бүрээ үнэн гэж итгэ.

 

·         Тиймээс аливаа бүхэнд нухацтай хандаж .Амнаасаа хар муу үг бүү гарга.Хэн нэгэн  чамайг хэл амаар гутааж хэцүү хатуу үг сонсох ч үе ирнэ.Амьдралд чинь хатуу үйл явдал тохиолдох л болно учир нь чи улаач ч гэсэн хүн хүний амьдралын тохиолдож болох бүхэн чамд тохиолдоно.Бөөлөж байх үедээ чи бөө ч гэсэн. Жирийн үед чи жирийн л байхыг хичээгээрэй.

 

·         Үхээрийн газарт бүү оч .Хэрэв чиний чадал гүйцэж үхээр зайлуулж ,тонилоогүй  сүнснүүдийг зайлуулж чадахаар болсон бол тэдгээрийг чиглүүлэх нь бас буян юм шүү.

 

·         Улаач хүнд байвал илүүдэхгүй зан чанар. Тэвчээр,хатуужил, зориг, итгэл үнэмшил, энэрэнгүй, гэх мэт олон л зүйл байна .Зарим тохиолдолд шантрах зүйлс гараж ирдэг ч чи бүгдийг даван туулаж чадна.

 

·         Хүнд засал хийхдээ сэтгэл зүрхийг нь эхэлж засаж байх. Хүмүүс чамд хандаж ирэхдээ хүсэж болох бүхнийг л хүсэж ирнэ .Зарим нэг нь үнэхээр итгэж аврал ирэж явхад зарим нь тийм биш .Зарим нэг нь мөнгө төгөрөг өшөө хонзон, өр авлага гэж өнөө маргаашаа ч бодож байхад зарим нэг нь үр хүүхэд хань ижил нас буян гээд л янз бүрдээ.Энэ хүмүүс ямар ч байсан чи туслах л ёстой тиймээс дотроос нь сэтгэлийг нь цайлгаж өгөх хэрэгтэй .Хүмүүс тав арван төгөрөг мөнгө өгчөөд л үр дүнгээ хүлээж эхэлдэг альваа юманд цаг хугацаа байдаг гэдгийг тэд мэдэдгүй юм.Гэхдээ бүх хүн биш лдээ .Хүмүүс дандаа л зовлон тохиолдлоо гарз гарлаа гэж ирдэг тэгэвэл тэр зовлонгийн үр нь тэр хүн өөрөө гэдгийг нь сайтар ойлгуулах хэрэгтэй .хүн дотороосоо гэрэлтэж эрүүл сэтгэж эрүүлээр бодож аливаа зүйлд өөртөө итгэвэл болохгүй бүтэхгүй чадахгүй зүйл гэж байхгүй юм. Энэнийг бараг бүх л онго тэнгэрүүд сургадаг шүү дээ.

 

·         Улаач хүн онго тэнгэрээ буулгасны дараа арга ч үгүй омогшиж бүхнийг чадах юм шиг л омголон догшин болож эхэлдэг арга ч үгүй гэнэт л асар их хүч чадал чамд ороод ирхээр. Энэнийгээ хэзээ ч буруугаар бүү ашигла энэ бол хамгийн том цээр юм.

 

·         Эцэст нь хэлэхэд Мөнх тэнгэр бүгдийг дэнсэлдэг юм шүү.

 

Өчилөө өчий өршөө.

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
Өчилөө өчий өршөө. Өвөг дээдсийн удамын хэлхээ өнөө хүртэл олон мянган жил үл тасран бидний үед өвлөгдөн ирсэн байх юм . Энэ жижиг туураг тусгаар монгол улсыг бүрэн бүтэн байлгаж өдий хүрхэд Бөө хүмүүний тус дэм голлох үүргийг гүйцэтгэн иржээ. Аль ч түүх сутарт тодорхойлон гаргасан зүйл хомс байдаг ч түүхэнд үзүүлсэн үүрэг үнлэшгүй их байсан нь өдгөө бүдэг бадаг цухуйж байна. Олон овог аймагыг нэгтгэх , бусад үндэстэнийг байлдан дагуулсан Монгол түмний дэлхийг эзэгнэсэн тэртээх 13 -р зуун , Манжийн дарангуйлал , Ардын хувьсгал гээд бидний мэдэх түүхэн он жилүүдэд Бөө түүний гүйцэтгэж байсан үүрэг байсаар байсан нь өвөг дээдэсийн удамын хэлхээ тасралтгүй үр хойчдоо уламжилагдан ирсэний жишээ юм. Бөө гэх ойлголт ард түмний дунд таагүй сэтгэгдэл дагуулсаар өнөө хүржээ бөө бол хараал жатаг хийгч хар домын шүтлэг, бөө бол хүхэл дагуулаг ч хар шид дом гэх мэт үзэл суртал одоо ч ард түмний дунд түгээмэл байна. Бөөгийн зан үйл үнэнийг дуулгаг ч , сэтгэлийг засаг ч , сургаалыг хайрлаг ч, амалсанаа биелүүлэг ч , биеийг анагааг ч , эвдэрсэнийг эвлүүлэг ч , өстөнийг зайлуулаг ч , Өнгөрсөн , Одоо , Ирээдүйг тольдогч хамгийн ардчилсан монгол түмэнд л байх уламжилагдсан зан үйлийн шүтлэг юм. Бөө бөөгийн зан үйл ард түмнийг тэтгэх зөв замыг чиглүүлэх буяны төлөөх бүхийл үйлийг хийж Мөнх хөх тэнгэртээ даатган өөрийн утсан чинээ амиа зовсон зүдэрсэн ард түмнийхээ төлөө өгөхөд бэлэн тангараг өргөсөн тэнгэр хүмүүн байдаг. Бөөгийн дуудлага уриа бүхэлдээ шүлэг яруу төгөс сонсголонтой магтаал дуулал. Байгал дэлхий , ан амьтан , араатан жигүүртэн, уул усаа магтан дуудсан яруу найраг юм. Бөөгийн өмсгөл зүүсгэл эдлэл хэрэглэл бүхэлдээ уул ус, байгал дэлхий , ан амьтан тэдгээрийн оршилыг бэлэгдсэн байхын зэрэгцээ монгол түмний ахуйн эд хэргэлийг бэлэгдсэн бэлэгдэлтэй өвөрмөц шүтлэгийн зан үйлтэй. Бидэнд өвлөгдөн ирсэн удамын хэлхээ зан үйлийн тэнгэр шүтлэгийг бөө хэмээх нэр зүүгсэд өнөө олширч удам судар ёс жаягаа хөсөр хаян хэдэн арван халтар зоосны төлөө буянаа баран бузарыг үүсгэн суух нь элбэг болж хэнээс ч нуухын араггүй болсон нь нэн харамсамаар халагламаар . Бөө гэж хэн юм , юу юм гэдгээ хазгай мэдэмхийрэгчид хэн болсоноо хальт ойлгогсод өнөө энэ эрэн цагт олон болсон нь яалтай ч билээ. Өөрийн гэсэн толгой үгүй багш гэсэн сэтэр зүүгсэдэд хамжлага мэт сүсэглэгсэд бас олон байгаа нь нэн харамсамаар. Аливаа юм нэгдэлтэй байж аливаа юмс нэгдмэл нэг цул байж амьжалтанд хүрдэг нь маргашгүй үнэн. Тал бүрт олон толгой олон мэддэгүүд байгаад үүсэл хөгжил урагшилахгүй зогсонго байх нь гарцаагүй . Бие биенээ үгүйсгэн дээр доороо оролцон бие биенээ түлхэн бие биенээ жигшэн суугсад байгаа нь буруу байна. Энэ бүгдийг түлхэн унагаая тэнгэр заяат хүмүүнүүд минь.

Бөө , Бөөгийн улаач

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj

Мөнх тэнгэрийн улаач гэж хэн байх , тэрхүү улаачийг хэрхэн төрүүлэх , тодоруулах нь мөнх тэнгэрийн эвээлд байх юм. Улаач гэдэг нь хамгийн энгийнээр ойлгоход хэл дамжуулах улаа гүйлгэх гэсэн үг бололтой. Бөө түүний онго улаачаа хэрхэн сонгон төрүүлдэг нь ойлгоход бэрхтэйч тухайн онго олон зуун жилийн туршид буяны үйлийг гүйцээн мөнх тэнгэрийн ганц эзэнд зүтэгдэг байх юм . Энэ хугацаанд олон саад бэрхшээл зэрэг дэв суудал чансаа ахисаар мөнх хөх тэнгэртээ дэгдэн мөнх тэнгэрийн зайран , удган болоод Мөнх тэнгэрийн эзэн танд өнөө хүртэл зүтэглээ өөрийн удам угсаа гарвалаасаа тэнгэр газар нийлүүлэх улаачаа сонгон төрүүлэхийг хүсэж байна хэмээгээд улаач болох хөвүүнээ сонгон төрүүлдэг байна. Улаач хөвүүн эр,эм аль ч байж болно онго өөрөө сонгож байгаа тул. Улаач болох хөвүүн эцэг эхээс төрсөн ч гэлээ Мөнх тэнгэрийн хөвүүн тэнгэр хөвүүн болон төрөөд барагцаагаар 13-17 насны үед нас биед хүрлээ гэж үзэн тухайн онго өөрийн биегийг таниулах гэж улаачаа эргэн наалддаг байна. Энэ үйл явц улаач хэр мэдрэмжтэйгээс шалтгаалан урт болон богино хугацаанд үргэлжилнэ, Удах тусам улаач хөвгүүн болон ойр тойрны гэр бүл үр хүүхдэд зовлон зүдгүүр элт үзэгдэж мэдрэгдэн аргаа барах тал илүү их , богино байх тусам эдгээр зүйл бага байдаг бололтой юм. Улаач хөвгүүн өөрийн онго тэнгэртээ гэдгээ ямар нэг байдлаар мэдээд уг залаалах багшаа товолсоноос эхлэн улаач болох эрдэмд суралцан онго тэнгэрээ авсанаар улаач болох нь тэр. Ийнхүү онго тэнгэрээ авсанаас хойш бөөлөн өөрийн онго тэнгэрээ буулган онгийн хэл яриа үйл хөдлөл зан үйлийг хийж онгийн зараал Мөнх тэнгэрийн зараалт хүн болох нь тэр юм. Хэр хугацаанд бөөлөх нь янз бүр байх, зарим нь 1-3 жил бөөлөөд дархан цолоо авч байна. 13 жил бөөлөх ч байна. Дархан зайран удган болоод Мөнх тэнгэрт зүтгэх цаг нь ирж Мөнх тэнгэрийн зараал бөө болно доо.

Бөө гэж хэн бэ?

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
Бөө” гэж чухамдаа ямар учиртай хүн болохыг судалж танихыг оролдсон эрдэмтэн судлаачид хийгээд тэнгэрийн улаач нарын тодорхойлсон байдлаас дараахи дүр зураглалууд гарч байна.

1.      Онгодтой харьцаж, шившлэг хийдэг хүн.

2.      Энгийн хүмүүсийн нүдэнд үл үзэгдэгч их эрчим хүчийг эзэмшиж, түүнтэй харьцах авъяас билиг, ур чадвар бүхий хүн.

3.      Хүний биеийн гэрлэн болон хийн бүрхүүлийн хувьд амьд энерги нэвтрүүлэх, солилцох өвөрмөц тогтоцыг удамшуулан хүлээн авсан, нарийн мэдрэмж бүхий онцлог хүн.

4.      Удам угсааны хуримтлагдан биежсэн эрчим хүчийг уламжлан хүлээн авч, сахин хамгаалж, өвлүүлэн үлдээгч хүн.

5.      Бөө нь дээд тэнгэрийн элчийн улаач бөгөөд эрэгтэйг нь заарин, эмэгтэйг нь удган гэнэ. Онгод биедээ оруулдаггүй бөөг тахилч бөө гэнэ.

6.      Бөө гэж дээд тэнгэрээс байгаль дэлхий, хүн төрөлхтөн туслуулахаар илгээсэн элчийн хүний нартад биежин орших нэгэн хэлбэр юм.

  1. Био тог биед нь хуримтлагдсан увидаст хүмүүс бөгөөд үүнийхээ хүчээр байгалийн хуулийг ажиглан мэдэж, өөрийн оюуны хүчээр ашигладаг. Увидас чадвараа зөвхөн удмын холбоогоор өвлүүлж үлдээдэг.
  2. Бөө гэдэг нь дээд ертөнцийг мэдээллийн санд холбогдох чадвартай энергийн хүчтэй урсгал бүхий тархины өвөрмөц сувагтай хүмүүс юм.

Эдгээрт бүгдэд нь үнэн бий. Гэхдээ энэхүү ойлголтыг тайлбарлахад аль нэгийг нь түлхүү авчихвал бас их учир дутагдалтай мэт.

Ямартаа ч эгэл хүний нүдэнд үл үзэгдэгч энергийн цөм буюу хуримтлагдсан био тогийг удмаасаа өвлөн, түүнтэй харилцах ур чадварыг эзэмшсэнээр сансар ертөнц хийгээд байгаль дэлхийн эрчимд нэгдэн үйлчилж чаддаг хүн байдаг бололтой.

Бөөг ийнхүү тодорхойлох үүднээс дараахи хэдэн шинжид илүү анхаарал хандуулах боломжтой.

-          Өвлүүлэн үлдээгчтэй

-          Бие организмын хувьд эрчмийн бөөгнөрлийг ачаалах боломжтой

-          Зөн билгийн увидас, чадамжуудыг зохих түвшинд эзэмшсэн

-          Тэнгэрийн тааллыг хэрэгжүүлэгч буюу бусдад туслах үүрэгтэй

-          Ертөнцийн үүсгэл бүхий эрчимтэй нэгдэх чадвартай

-          Оюун санааны хүчтэй нөлөөлөл бүхий сувагтай

Бөөг тодорхойлогч үндсэн шинжүүдийн нэг болох “өвлүүлэн үлдээгч”-ийн асуудал өнөөдөр манайд хүмүүсийн толгойг эргүүлдэг айхтар асуудлын нэг юм. Судлаачдын болон бөө нарын хэлж байгаагаар өвлүүлэн үлдээгч нь удмынх хэн нэгэн байх нь их.

Хэн нэгнийг удмын ухаан хүчийг өвлүүлэхээр эхийн хэвлийд бүрэлдэх тэр цагт нь л тухайн цагт мөчид тэнгэрт гарсан хэн нэгэн хүчирхэг өвөг дээдэс нь өөрийн тэмдэг тамгаа тавьчихдаг гэж. Тэмдэг гэдгийг ихэвчлэн биеийн энд тэнд байрлах цуваа 3 мэнгэ болон өвөрмөц мэнгээр хүмүүс төсөөлдөг. Тэр нь бас илрэл болохынхоо хувьд зөв хэдий ч үнэндээ тэрхүү онгод болсон өвгөдийнхөө зан ааш, царай зүс, бие хааг бас их дурайдаг юм шиг байгаа юм. Тэмдэг тавигч өвөг өөрөө онгод, тэнгэр болсон байдаг бөгөөд удмынхаа дараагийн улаачийг сонгон дээд тэнгэрт мэдүүлсэн байдаг. Цаг нь болохоор тэрхүү тэмдэгт үр нь “бөө” болж тэнгэрийн улаач, онгодын унаа болох үүргээ гүйцэтгэж эхэлдэг гэнэ. Тамга тавиулагч  нь өмнөх 5 төрөлдөө тэрхүү удамд хүйсээ солилгүй төрсөн нэгэн байдаг. Гэтэл буддизм хүн төрөлөөс төрөлд төрөхдөө хүйсээ ээлж ээлжээр сольж байдаг гэдэг шүү дээ. Энэхүү хүйс солилт “бөө” болох хувь тавилант үрд хамаардаггүй мэт. Удмын энэхүү өвлүүлэгчийг “тэнгэр, онгод, сахиус” гэнэ.

Уггүй, удамгүй Монгол хүн гэж байхгүй гэдэг. Бид өөрөөс дээшхи хэдэн үеэ мэддэг билээ. Бидний мэдэх өвөө эмээ нар маань “улаан коммунист” нэгэн байдаггүй юмаа гэхэд л “сайн хүмүүс” л байсан. Гэхдээ элдвийн “үздэг, хардаг чадвартай” хүмүүс байгаагүй нь олон. Дээхэн үедээ бол мундаг сайн лам нар бол байсан хэдий ч яг “бөө” гэгч нь огт байгаагүй. За тэр дундаа говийн аймгуудад ч гэх юм уу, буддизм хүчтэй хөгжсөн нутаг усанд тэр бөөгийн тухай урьд өмнө яригдаж байхыг ч сонсоогүй байдаг.

Жишээ: Би үнэндээ ямар удамтай хүн гэдгээ сайн мэддэггүй, ээж маань өргөмөл, аав маань хар нялхаараа өнчирсөн хүн, хэн хэн нь төрсөн нутгаасаа олон жилийн өмнө гарсан бөгөөд эргээд тэр болгон холбоотой байдаггүй. Аав маань төрсөн эцгийнхээ нэрийг л мэднэ, харин ээжийнхээ нэрийг ч мэдэхгүй. Харин ээж маань төрсөн эцгээ огт мэдэхгүй, төрсөн ээжийгээ өсгөсөн ээжээсээ муу мэднэ. Эрэг үгүй гол гэж үгүй, эцэг эх үгүй хүн гэж байхгүй болохоор осолдохгүй л удамтай л байх. Гэтэл ээж, ааваасаа дээшхийг танихгүй надад улаач байх тавилан оногддог юм байна. Бүр эцэг, эхийн 2 талаасаа шүү. Ингээд чадлаараа л мөшгиж судлав. Түүхийн ном судар, архивын баримтад ч хэрэг болчихоор зүйлс бага байх юм. Ийм үед хүн үнэхээр өөрийгөө уг, удамтай улаач болох нэгэн гэдэгтээ итгэж болно гэжүү.

Иймэрхүү жишээ олныг дурьдаж болно. Гэхдээ үүнд нэг л хариулт байдаг. Та таньдаг ч бай, таньдаггүй ч бай аавтай бас ээжтэй, аав тань, ээж тань бас адил, 2 өвөө, 2 эмээ тань ч мөн адил, тэдний дээр 4 өвөө, 4 эмээ, бүр цаашлаад 8 өвөө, 8 эмээ гээд л дээшээ үргэлжилнэ. Гэтэл бөөгийн удам 9 үе дотроо үргэлжилдэг гэх юм. Энд би өөрөөс дээшхи 4 үеийг л тоочлоо. 4 дэх үеийн 8 өвөө, 8 эмээ ямар хүмүүс байсныг мэдэх хүн хэд байх бол. Тэднээс дээд үеийнхэн дунд хуяглаж, хэц дэлдэж явсан нэгэн байдаггүй юмаа гэхэд хар домын шидээр олон үйлийг хийдэг “харлаг”-ууд, увидас чадвартай, буянтай буурлууд байгаагүй гэж батлах аргагүй.

Удмын улаачдаа өвлүүлэн үлдээгч маань эдгээр үеүдийн алинаас ч ирсэн байж болно.

Судлаачдын тэмдэглэснээр “удмын” бус өвлүүлэн үлдээгч бас байдаг байна. Лус савдагтай нөхцөж, зүйрлэшгүй хүч чадалтай бөө болсон тухай түүх ихэвчлэн ёс уламжлалаа алдаагүй ирсэн дархадуудын дунд олон бий. Зарим тохиолдолд бөөгийн удамгүй болон удамтай ч удмын онгодыг хүлээн авахаар сонгогдоогүй хүмүүс хээрийн буюу удам нь тасарсан онгод, хараал хорлолоор ирсэн онгод, тийрэн, лус савдагтай холбогдсоноор бөө болох тохиолдол бий бөгөөд ийм бөө нарыг удмын биш бөө гэдэг. Удамд нь хараалаар ирсэн онгодыг шүтээн болгон залж, хорлогч биш, аврагч болгон үйл лайг нь эдлэгч нэгнийг улаач болгож ирсэн түүх мэр сэр байдаг юм билээ.

Ямартаа ч өөрийн ч бай хүний ч бай хэн нэгэн өвлүүлэн үлдээгчтэй л байж “улаач” болдог ажээ.

“Бөө” хэмээгдэгч нь үнэхээр биеийн гэрлэн бүрхүүл, эфир, ментал бүрхүүлийн хувьд өөрийн гэсэн өвөрмөц тогтоцтой байх боломжтой. Энэ нь асар их энергийн цөмийг өөртөө татан шингээх чадвартай нь холбоотой. Тэр хэрээрээ татах хүчийг агуулсан дотоод цөмийн ариун цэврийн асуудал нэн чухалд тооцогдоно. Тэрхүү цөмд нь сөрөг эрчмийг татах өгөгдөл их байх аваас нөгөө айхтар “тээгий”, “чөөгий” нартай нөхөрлөх, харин эерэг эрчим их байх аваас “онгод”, “тэнгэр”, “сахиус”, “бурхад”-ын унаа болно доо.

Ер нь бол хүн бүр л ямарваа нэгэн хий биетийг өөрийн биед нэвтрүүлэх чадвартай. Цөвүүн ч гэдэг шилжилтийн ч гэгддэг энэхүү цагт янз бүрийн эрчим бүхий хий биетүүд бүгд сэрсэн бөгөөд бүгд “шилжилт” хийхээр ангуучилж яваа.

 Тэнгэрийн улаач, бөө нар зөн билгийн увидас, чадамжуудыг зохих түвшинд эзэмшсэн байдаг.

Зөн билэг 6 төрөл зэргэмжтэй бөгөөд рид, хувилгаан чадвар, тэнгэрийн нүдний, тэнгэрийн чихний, бусдын сэтгэлийг мэдэх, өмнөх түүхийг үзэх, ирээдүйг зөгнөх чадварууд байдаг ажээ. Зөн билгийн чадамж бүрэлдэн бий болсноор өөр бусдад тус бүхнийг хүргэх чадвартай болдог.

Хувилаан чадварт юмсын бүтцэд нөлөөлөн өөрчлөх, ид шидийн гэмээр өөрчлөлтүүдийг буй болгох зэргээс гадна ёогачдын хийж чаддаг нисэх, хувирах, үл даарах, үл норох, үл шатах гэсэн гайхамшигтай чадварууд орно. Ертөнцийн алив бүхнийг тольдон харах мэлмий, анирдан сонсох сонсгол, өнгөрснийг сэргээн сануулах, ирээдүйг зөгнөн тайлах чадварууд бөө хүнд харилцан адилгүй хөгжсөн байдаг. Улаач замналын эхэн үед энэ бүхнийг зөвхөн онгодууд л хийж харин улаач аажмаар суралцаж, дадах явц үргэлжилдэг бөгөөд тодорхой шалгуур бүхий мэдлэг, хандлага, төлөвшил, чадварыг эзэмшсний дараа энэ бүгдийг онгодын оролцоотойгоор болон өөрийн энергийн хуримтлалыг зөв залан ашиглах байдлаар хийх чадвартай болно.

           

Бөө нар тэнгэрийн тааллыг хэрэгжүүлэгч буюу бусдад туслах үүрэгтэй. Буруу зөрүү бодол үйлтэй нэгэн тэнгэртээ хаягдах нь бий. Улаач тааруухан байвал дээд тэнгэрт байгаа тэдний байр суурь ч ганхдаг тул жаахан тааруухан улаач дээрээ томоохон тэнгэр онгодууд нь тоож буухгүй шинэ улаач сонгох, муу улаачаа онгодууд нь хаях, орхих, эсвэл сайтар хүмүүжүүлэхийн тулд их л шахдаг аж.

Ертөнцийн үүсгэл бүхий эрчимтэй нэгдэх чадварын тухайд бөө хүн тэнгэрийн эрхэс, байгалийн их хүч болох лус савдагтай харьцан тэдний хүчээр хүч нэмэгдүүлдэг байна.

Оюун санааны хүчтэй нөлөөлөл бүхий сувагтай. Бөө хүнд биеийн гаднах гэрлэн бүрхүүлээс илүү оройн хүрдний асуудал энд чухалчлагдаж байна. Тэрхүү оройн хүрдээр хэнтэй хаанахтай холбоо барьдаг билээ дээ. Акашийн товчоон, ведийн сан, сансарын хүрд гээд л олон байдлаар нэрлэгддэг тэр нэгэн ертөнцтэй холбогдоно. Үүнийг Монголчууд тэнгэртэй холбогдох буюу мөнх тэнгэртэй харьцах гэдэг. Тэгэхээр яг үнэндээ “бөө” гэгч нь тэнгэрийн ертөнцтэй холбоо барьж, дамжуулагч хийж чаддаг хүн байх нь.

Эзотерик хийгээд сүнс судлалын түвшинд авч үзэхэд “бөө” гэдэг нь хэн байх боломжтой гэдгийг арай өөр маягаар тодорхойлж болох мэт.

Бясалгагчид хойд төрөлдөө тэнгэрийн оронд очиж амжихгүй бол Монголд л төрмөөр байна гэдэг тухай сонсоод гайхдаг байлаа. Тэнгэрлэг Монголчууд ч гэдэг шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ сүнсний хөгжлийн тодорхой түвшинд хүрэгсэд Монголд илүү мэндэлдэг. Тэдэн дундаас зовлонт төрлийн дунд түвшинд хамаарах “хүн” гэдэг төрлөөс илүү дээш ахин төрөх цаг нь болсон сүнснүүдийн шилжилтийн хувилбаруудын нэг нь “бөө” байх нь. “Бөө” хүн дахин хүн болж төрдөггүй гэдэг. Сайн бөө байсан бол тэнгэр, онгод болно. Муу байсан бол онгод, савдагийн зарц, зарим нь бүүр хэн ч биш завсрын хий биетэн болдог. 

Бөө болох заяатай ч болоогүй хүмүүс бас завсрын биетэн болж их зовлон үздэг гэсэн. Ÿмартаа ч тэрхүү дараа төрөлдөө шат ахин төрөх заяатай хүмүүсийг “маш их буян заяатай хүмүүс” гэдэг юм билээ. Энэ нь өмнөх төрлүүддээ хуримтлуулсан буяны хэмжээнээс гадна тухайн төрөл авч төрсөн удмын нэгдмэл буяныг нэмж авах заяатайг хэлдэг бололтой. Буян заяа гэгч их байх тусам тэнгэрийн буюу дээд хүчин, за бас бурхан ч гэдэг тэр хүү хүчний ивээлийг хүртэх боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Ийм буян заяатангууд хүний дээд 3 хүрдний заяагдмал чадвар өндөртэй гэмээр. Тиймээс ч тэдний дунд мэдрэмж өндөртэй хүмүүс буюу урлаг уран сайхан, утга зохиолын авъяас чадвартангууд, сэтгэгчид олон бий.

Хүн төрөл гэдэг хамгийн гайхалтай төрөл. Учир нь чухамхүү энэ төрөлд байх хугацаандаа дараа дараагийн төрөлдөө хэн ч болох боломж байдаг. Хүн байгаад чөтгөр болж болно. Хүн байгаад адгуус ч болж болно. Хүн байгаад онгод ч болж болно. Хүн байгаад тэнгэр ч болж болно. Хүн байгаад бурхан ч болж болно.  Виз авах зөвшөөрөл гагцхүү хүн төрөлд л илүү боломжтой байдаг.

Тэнгэрийн улаач гэдгээ хэрхэн таних вэ?

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj

Хүмүүсийн дунд эргэлзээ тээнгэлзэл үргэлж дагуулсан нэгэн асуудал бол би хэн бэ?

 

Санамсартай хийгээд санамсаргүйгээр хэн нэгнээс өөрийгөө бодож явсанаасаа эсвэл хүсэж явснаасаа огт өөр хувь тавилантай нэгэн гэдгийг сонсох сэтгэл санааны хүндхэн дарамтад оруулдаг. Сүүлийн жилүүдэд иймэрхүү хямралд орсон хүмүүс их олон болжээ. Энэ нь бөө мөргөлийн дахин сэргэлтийн үе эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой. Сайн зүйлийн хажуугаар саар ч зүйлс их байдаг тул “чи бөө болох ёстой хүн”, “ямарваа нэгэн тэнгэртэй”, “онгодтой”, “сахиустай”, “шүтээнтэй”, “дагасан, харсан даасан юмтай” гэсэн үгийг сонссон нэгэн шууд итгэх аргагүй. Итгэхгүй байх шалтаг, шалтгаан, үндэслэл ч их.

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Огт мэдэхгүйгээр минь далимдуулж, хэн нэгэн луйвардах гэж байна

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Би өөрийгөө тийм гэж огт төсөөлж чадахгүй байна

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Нэг л худлаа юм шиг эргэлзээ их төрөх юм

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Манай удамд ийм тиймээ юм байхгүй, энэ лав худал

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Ингэхэд яагаад заавал би гэж

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Ийм юм сонсчихоод яаж хүний нүүр харнаа, аймаар юм

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Би тийм бөө мөө болмооргүй байна

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Худлаа, худал би иймэрхүү юманд итгэдэггүй

 

гээд л. Хэдийгээр итгэхийг хүсэхгүй ч сэтгэл дотор нэг л “асуудал” өдрөөс өдөрт хүндэрсээр л, шаналгасаар л байдаг.

 

Хүн ядарсан, зовсон, аль эсвэл өрөөлийн хүчинд найдахыг илүүд үзсэн, яах учраа олохгүй болсон үедээ л лам, бөө, үзмэрчид ханддаг. Олны дунд лам, үзмэрч нарын нэр хүнд харьцангуй сайн тул тэдний хэлсэн үгэнд илүү итгэх бөгөөд тун аргагүйдсэн үедээ л бөө гэх нэгнийг зорино. Заримдаа бидний өмнөөс очиж үзүүлэх, засал ном хийлгэх ажлыг хариуцаад хийлгэхээр энд тэнд сайн, мундаг гэсэн хүн амьтныг зорих хайх хүмүүс бас бий.

 

Хэн нэгэн “улаачаас” мөн “улаач” болох тавилантай гэдгээ сонссон хүмүүс энэхүү “шинэ мэдээ”-нд хандах, хариу шийдвэр гаргах байдлаараа хэд хэдэн хэв шинжит бүлэгт хамаарна.

 

  1. Шууд дагагчид: Ихэнхдээ итгэхээс өөр гарцгүй болсон мөн эргэн тойронд нь “улаач” олон төрж, энэ талын мэдлэг, мэдээлэл харьцангуй сайн болсон, өөрөө ч гэсэн тийм байж магадгүй гэж дотроо цөөнгүй удаа бодож байсан хүмүүс энд хамаарна. Гэхдээ ийм итгэлтэйгээр орсон ч заримдаа зам мөр нь тэгшрэхгүй удах нь бий.

     

  2. Нягтлан судлагчид: Дотоод сэтгэлийн зөрчилт байдал хурц явагдаж буй хүмүүс, байж болох үндэслэлүүдийг хөөгөөд үзэхээр үнэнч юм шиг, тэгсэн хэр нь өөрийн энэ бодолд мөн л итгэхгүй. Сайн, чадалтай гэсэн хүн бүрт үзүүлээд бүгд л тийм гэж хэлбэл мөн гэдэгтээ итгэмээр санагддаг ч ганц хүн л биш гэчихвэл анхныхаа эргэлзээнд буцаад оччихдог. Энд тэнд холбогдолтой бүхнийг уншиж, ойлгочих гэж тэмүүлнэ.

     

  3. Тайван ажиглагсад: Тэдэнд эргэлзээ ч, бас итгэл үнэмшил ч бий. Гэхдээ л улаач болоход ч, татгалзахад ч, судлахад ч хойрго ханддаг. Үнэхээр гарцаагүй болбол л тэгээд болдог л байхдаа.

     

  4. Үгүйсгэгчид: Тэд үүнд огт итгэхгүй бөгөөд өөрйн зөрүүд бардам зан нь ийм зүйлгүйгээр би ажилтанд хүрч сайхан амьдарч чадна гэдэгтээ өөрийгөө ч өрөөлийг ч итгүүлэхийг чармайдаг. Тэд “бөө”-тэй холбоотой юуг ч мэдэхийг, сонсохыг ч хүсдэггүй.

     

  5. Үл мэдэгчид: Тэдний хувьд янз бүрийн шалтгаанаар өөрийнх хувь заяа, түүнд хамаарах шийдвэрүүдийг гаргахад өөрөө оролцох боломж хязгаартай болсон байдаг. Энд нэг талаар ухаан санаа нь солиорсон хүмүүсийг оруулж болох ч, их бага ямар нэг хэмжээнд эрхээ хязгаарлуулсан хүмүүс орно. Тэдний хувь заяа асран хамгаалагч хийгээд гэр бүлийнхнээс л хамаарна. Тэд яах хэрэгтэй гэнэ, түүнийг л дагах болдог.

     

Ерөнхийд нь авч үзвэл эдгээр бүлгүүд байх бөгөөд мэдээж арай өөр өвөрмөц хүмүүс байхыг бас үгүйсгэхгүй.

 

“Тэнгэрийн улаач” гэдгээ мэдэхийн тулд нийтлэг тавигддаг хэдэн шалгуурыг өөр дээрээ дахин дахин тааруулж бас тааруулахгүй байх гэж үзэх нь олонтаа.

 

Эдгээр шалгуурт

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Хэн нэгэн болон олон хүн “онгод, тэнгэр, сахиустай” гэж хэлсэн байх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->“Бөө”гийн өвчин гэдгээр өвдсөн байх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Зөн билгийн ямарваа нэгэн өвөрмөц мэдрэмжтэй эсэх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Бөөгийн удамтай эсэх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Өөрт нь бөө мөргөлтэй холбоотой байх өөр ямар нэгэн үндэслэл бий эсэх

 

Хүмүүсийн дунд тэр дундаа “улаач” эрхмүүдийн айлдаж байгаагаар Өөрийгөө улаач мөн эсэхээ тодруулахын тулд олон “бөө”-д үзүүлэх нь нэг талаар зөв зүйл ч нөгөө талаар бас тийм ч зөв арга биш бололтой.

 

Аль болох олон бөөд үзүүлэхийн сайн тал нь

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Олон сайн бөө өөрийг тань “онгод, тэнгэртэй, сахиустай” гэж хэлбэл тэр нь үнэн байх магадлал маш өндөр.

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Олон бөөд үзүүлж мөн гэж сонсож байх нь өөрийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлж өгдөг.

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Олон бөөд үзүүлж шалгуулангаа өөрийн дотоод дуу хоолой, зөн совин давхар харьцуулан байж шийдвэр гаргахад тустай

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Олон бөөд үзүүлснээр ядаж зан үйл, мэдлэг, ойлголтын түвшин сайжирна.

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Олон бөө дотроос өөрийн жинхэнэ явах зам, багшийг олж чадна.

 

Харин олон бөөд үзүүлэхийн сөрөг тал нь

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Үзүүлсэн бөө нар өөр дээрээ эргүүлэн дуудах сонирхолтой байдаг тул төөрөх магадлал их.

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Чаддаг чаддагүй олонд үзүүлснээр онгод тэнгэрээ хилэгнүүлдэг.

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Зарим бөө нар төөрч будилж яваа нэгэнд өөрийн “хар муу юм”-ыг дагуулаад явуулчихдаг тул, тухайн хүн улам их сэвтдэг.

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Их эргэлзэх тусам төөрдөг.

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Үзүүлсэн бөө нарын онгодууд өөрсдийг нь сорих, шалгаад байгаа нэгэнд таагүй ханддаг.

 

 

Ямартаа ч “шинэхэн улаач”-дын дийлэнх нь хоёроос дээш бөөд хандаж шалгуулсан байдаг байна. Эргэлзэх үндэслэл хангалттай байгаа тул эргэлзсээр өөр өөр хүмүүст хандсаар байдаг. Үнэхээр онгод мөн гэж үү, хар юм дагасныг онгод гээд андуурчихаагүй байгаа, энэ үзсэн бөөгийн онгод нь өөрөө жинхэнэ онгод мөн үү, энэ бөө бизнес хийх гээд худал ярьж байвал яана, онгод юм бол яг ямар гэдгийг нь хэлсэнгүй ш дээ гээд л түгшүүр их.

 

Хүмүүсийн дунд “тийрэн” гэгддэг зүйлийг онгод хэмээн залж боссон хүмүүс бас байдаг. Харин тэр “тийрэн” гэх “онгод” нь өөрийн ижил олон сүргээ ч эзэн биеэтэй болгохыг хичээдэг тул огт онгод тэнгэргүй хүнийг ч “бөө” болгочихдог гэмтэй. Хөөрхийлөлттэй нь тэр “тийрэн” гэгддэг бөө нар өөрсдийгөө мөн л жинхэнэ онгодтой гэж бодож явдаг. Өдгөө тэр “тийрэн”-үүд бүр их туршлагажиж, чадваржаад “ардын жүжигчин” цол өгчихмөөр ч мундаг жүжигчид болсон гэдэг.

 

Тэгэхээр олон бөөд очиж үзүүлдэг юмаа гэхэд “хэн” дээр очих вэ гэдгээ анхаарах хэрэгтэй байгаа биз. За тэгээд үнэхээр сайн гэгдэх жинхэнэ бөөд очиж үзүүлсэн ч хариу нь өөр өөр гарах нь бий. Нэгэн цагийн бөө нарын хоорондох үл ойлголцол үүнээс хамаарч байсан байж ч магадгүй. Хоёр ижилхэн бөөд үзүүлтэл нэг нь онгодтой, нөгөөх нь огт онгодгүй хар юм дагуулсан гэх нь бий. Яагаад хэн хэн нь сайн бөө хэн хэнийх нь онгодууд хүчтэй байтал өөр өөр хариу гардаг хэрэг вэ.

 

Энэ нь өөрийгөө таних гэж хичээж яваа нэгнийг бүрч ихээр хямраадаг. Хүчтэй сайн онгод бусдын онгодыг олж харж чадахгүй, удам судрыг нь мөшгиж чадахгүй байж чадах уу. Ихэнх сайн бөө нар “үгүй, тийм зүйл байхгүй, онгодууд хэзээ ч худал хэлдэггүй” гэх байх. Үнэндээ тэдгээр бөөгийн буруу гэж байхгүй. Энэ нь онгод гээчийг тодорхойлж буй тэрхүү тодорхойлолтоос бас хамаарна. Уламжлалаа хадгалан ирсэн бөө улаачид, тэр дундаа дархад ёсонд онгод гэдгийг өмнө нь бөө хүн байж бусдад хийсэн сайн үрийн үрээр онгод болсон нэгнийг хэлэх бөгөөд тэдгээр нь хэц дэлдэж, хуяглаж явсан байдаг. Хэц хуяг хэрэглээгүй явсан нэгнийг тэнгэрийн газрын хүчтэй нэгдэн хүчирхэгжиж, гайхамшгийг үзүүлж чадахгүй гэж үзэх нь бий.

 

Ертөнц гэдэг үнэхээр бидний төсөөлж ч чадамгүй хязгааргүй уудам бөгөөд нууцлаг шүү дээ. Бид хорвоо ертөнцийг өөрсдийн хүлээн авч чадах тэр хэмжээгээр л хүлээн авч танин мэддэг.

 

Хуучин хүү зохиолын баатар “тэртээ уулаас цааш газар үгүй, тэнгэрийн хаяанаас цааш ертөнц үгүй” гэдэг шиг л. Боломжгүй гээд итгэчихвэл боломжгүй л байдаг. Онгод гэж яг үүнийг хэлнээ гээд хатуу тодорхойлчихвол тэрхүү тодорхойлолт нийцсэн нэгнийг л онгод гэнэ. Бөө гэдэг нь “гэгээрсэн тархитан” гэсэн утгатай бөгөөд тухайн цаг үедээ ийм тэнгэр тархитангууд түвшин түвшиндээ өндөр төр, өргөн түмэндээ тус буяныг үйлдсээр ирсэн байдаг тул “онгод, тэнгэр” хэмээх тэрхүү ойлголтыг зөвхөн хэцтэй улаач байснаар тодорхойлох учир дутагдалтай мэт. Бөө мөргөлийн дахин сэргэлтийн энэ үед оюунлаг, тэнгэрлэг эрчимтэй өвөг дээдсүүд маань эргэж удамдаа ирэхдээ Монголчуудын уламжлалт шүтлэг бөөгийн зан үйлийг сонгох нь бий. Дээр бидний таашгүй нэгэн зүйл бол мөнх тэнгэрийн хууль. Мөнх тэнгэр биднийг хэн бай гэж, хаана хэнтэй очиж нөхөрлө, хэн хэнд туслах ёстойг ямар нэг хэмжээнд зохицуулсан байдаг.

 

Үүнээс үүдээд хэрвээ

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Чиний жинхэнэ үнэнг нарийн мэдэх цаг болоогүй бол

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Хэрэв чиний үүрч дуусах ёстой, үйлийн үр дуусаагүй бол

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Хэрэв чиний өвөг дээдэс тухайн хүнээр дамжуулан чамд үнэнийг хүргэх хүсэлгүй бол

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Хэрэв тухайн бөө зөвхөн өмнө нь бөө байсан нэгний онгод болсон дүрийг л онгод гэж хүлээн зөвшөөрдөг бол

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->Хэрэв чи буруу зөрүү хүнд очоод буруу замаар явчих гээд байгаа бол

 

онгодууд чинь хаалт тавиад хэн болох, үнэхээр онгодтой эсэхийг чинь харуулахгүй. Анхааруулан хэлэхэд үнэхээр чадалтай улаач хийгээд онгодуудаас энэ нь шууд хамаарахгүй шүү. Онцлох ёстой бас нэгэн зүйл бол онгодууд дээгүүрээ бас жаахан хуйвалдаан зохиогоод энэ удаад ингээд хэлчихье гэдэг тал бас байдаг юм билээ. Энэ нь эргэлзэн шаналах нь тухайн хүний эдлэх ёстой үйлийн үр ч байх, төөрч будилах замдаа өвөг дээдсийнхээ ойлгуулахыг хүссэн “тэр” нэгэн зүйлийг ойлгож, төлөвших учиртай байхыг үгүйсгэхгүй.

 

Дараагийн нэг шалгуур үзүүлэлт бол Бөөгийн өвчнөөр өвдсөн байх.

 

Өнөөдөр хүмүүсийн таамагладаг эхний шинж тэмдгүүд нь

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->онош нь тодорхойгүй эдгэрдэггүй өвчнөөр өвдөх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->онош нь тодорсон боловч аймшигтай өвчүүдээр дахин давтан өвдсөөр байх хэр нь үхэж үхэхгүй тэсээд л байх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->клиник үхэл, олон удаагийн осол гэмтлээр үхээд боссон байх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->бүх зүйл нь будаа болж нэг талаар зүгээр хөлтэй байвч дөнгөтэй мэт, гартай байвч гавтай мэт, санасан зорьсон бүгд нь санаснаар нь бүтэхгүй, хичнээн хичээгээд ч бүтэхгүй байх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->өөрөө гайгүй ч гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүсийнх аж амьдрал уруудаж, өвчин зовлон, үхэл ээлж дараалан ээрэх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->гэнэт хий юмс харж, элдэв дуу чимээ сонсож, өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгдөх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->ухаан санаа хэвийн бус болж, галзуурлын шинж тэмдэг илэрхий болох

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->шөнө зүүдэндээ нисэх, баавгай, чоно, могой, бүргэд болон хэцтэй зайран удган, эсвэл нэгэн эмээ өвөөг зүүдлэх, заримдаа унтаа сэрүүн хоёрын хооронд хэн нэгэнтэй хуучлах бөгөөд чухам юу гээд байгааг нь тодорхой санахгүй тохолдолд ч бий

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->өөрт болон ойр орчны хүмүүст тохиолдох зүйлийг түрүүлэн мэдрэх, зөгнөж хэлэх, зарим тохиолдолд ямарваа нэгэн асуудал тулгарахад “яаж” гэдгээ мэдэхгүй ч цаад учрыг олчихсон байх

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->өөрөө хэзээ ч уншаагүй, мэдээгүй зүйлсээ хэзээний мэддэг байсан мэт санах

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->заримдаа “өөрийн бодлоор ч юмуу” ямар нэгэн ер бусын зүйлийг тэр дундаа ховсын ч гэмээр зүйлийг хийчихэж чадах юм шиг санагдах гэх мэт, өөрөөр хэлбэл ямар нэгэн хүнд эсвэл ямар нэгэн үйл явдлын үр дүнд би оюун санаагаараа нөлөөлж чадах юм шиг санагдах

 

<!--[if !supportLists]-->- <!--[endif]-->гэнэт үзэж, хардаг, мэддэг, мэдэрдэг болох

 

эдгээр шинжүүд бүгд нэг хүнд тохиолдохгүй л дээ.

 

Хараалтай хүн, хар юманд эзлүүлсэн хүнд бас ийм шинж тэмдгүүд тодрох нь бий тул зүгээр “хэвийн бус” байснаараа “бөө” мөн юм байна итгэж болохгүй.

 

Тэнгэрийн улаач гэдгээ тодорхойлон мэдэх өөр нэгэн шалгуур үзүүлэлт бол зөн билгийн ямарваа нэгэн өвөрмөц мэдрэмжтэй эсэх билээ. Зөн билгийн мэдрэмж гэхээр ихэнх хүмүүс зөн билгийн тулаанд оролцогчдын чаддаг мэддэг тэр бүхнийг чадах эсэхээр ойлгох нь бий. Зөн совин хүн бүрт байдаг. Тэр дундаа эрин шилжих энэ цаг үед төрсөн бүхэн, мөнх тэнгэрийн ивгээлт Монголчууд зөн билгийн мэдрэмж өндөртэй. Харин хүмүүсийн зөн совингоо хүсэл хийгээд ухаанаасаа салгаж мэдэрч сонсч сурсан түвшин харилцан адилгүй. Энэ нь зөн билэг, зөн совингийн тухай бидний ойлголт, итгэл үнэмшлээс шууд хамаардаг.

 

Зөн билэг гэдэг нь ухамсар ба дотоод ухамсарын хоорондох саадыг нэвтлэх чадвар бөгөөд хүний санаанд урьдаас сэрэгдэн төсөөлөгдөх гоц авьяас, хүний мэдрэхүйн дээд шат, хүний оюун ухаанаас гадуур сэргээгдэг төсөөлөгдөх сэтгэхүй юм.

 

Мэдэхгүй зүйлсээ үгүйсгэдэг “ухаан”, үр дүнг төлөвлөн тэмүүлэх “хүсэл”-ээс үл хамааран оршигч энэхүү зөн совингоо сонсож чаддаг хүмүүсийн хувьд “дотоод дуу хоолой” ямагт үнэнийг өгүүлдэг билээ.

 

Тэнгэрийн улаач болох цаг нь болсон ч иймэрхүү зүйлст огт итгэдэггүй хүмүүст өвөг дээдэс нь зөн билгийн чадварыг бий болгон мэдрүүлэх, итгүүлэх замыг сонгосон байдаг нь цөөнгүй. Нөгөө талаар хүний хүсэл шуналаас үүдэх алдаа эндээг үнэн зөвөөр ухааран ойлгож, төлөвших үед нь зохих байдлаар эдгээр чадваруудыг уламжуулах нь бий. Үүнийг улаач хийгээд онгод нь мундаг хүчтэй болохоороо төрүүлээд зөн билэгтэн болсон гэж ойлгож болохгүй. Эцэг эх нь хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, юугаа өгөх нь тэнгэр болсон тэдний л мэдэх зүйл.

 

Би зөн совингоо, зөн билгийн мэдрэмж, чадвараа хөгжүүлж байна гээд л юм бүрийг туршиж, өөрийгөө байнга шинжиж, өвөрмөц санагдах бүхнийг дөвийлгөн үнэлээд байх нь эргээд нэгэн төрлийн шинэ “бөө”-гийн өвчинг бий болгох аюултайг санаад зүгээр өөрийн дотоод дуу хоолойг л сайтан чагнаж, дагаж сурах хэрэгтэй юм.

 

Бөөгийн удамгүй Монгол хүн гэж нэгээхэн үгүй тул өөрийн мэдэх таних тэр хэмжээнд байхгүй гэдгээр үгүйсгэх хэрэггүй. Энэ тохиолдолд зүгээр тамга тэмдэг тавиулан улаач болох ёстой тэр хүн нь мөн эсэхээ л бүрэн таньж мэдэх нь чухал.

 

Ижил зүйл ижлээ татдаг гэдэг. Тэр утгаараа улаач болох тавилантай хүмүүс хань бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад болон хамгийн зөрчилтэй өрсөлдөгчид байх нь олон. Тэр дундаа “бөө”-гийн гэх өвчнөөр өвдсөн хүндхэн үеүүддээ хамтран ажиллаж, хамтдаа унаж босч, дурлалцаж, үзэн ядалцаж явсан хүмүүсийн хувьд энэ нь бүүр ч их байх нь бий.

 

Энэ бүгдээс үүдээд үнэхээр “тэнгэрийн улаач” тавилантай нэгэн мөн эсэхээ мэдэхийг хүсч, бас үнэхээр зорьж байгаа бол дараахи хэдэн зөвлөгөөг дагаад үзэхэд гэмгүй.

 

  1. Үнэхээр энэ асуудлын үнэн мөнг танин мэдэхийг хүсч байх хэрэгтэй. Тэр ч үүднээс өмнөө үүнийг зорилго болго.

     

  2. Зөв замаар явж, зөв сайн хүмүүсээс үнэнийг мэдэхийг хүс.

     

  3. Үнэний замд өөрт тань саад болж мэдэх бэрхшээлүүдийг арилгах буюу саадын хүчийг сааруул

     

  4. Уг удамгүй хүн үгүй тул өөрийн таних танихгүй, мэдэх мэдэхгүй бүх өвөг дээдсээс тэр дундаа тэнгэр болсон дээдсүүдээсээ дэмжлэг тусламж хүс

     

  5. Эргэлзээ хийгээд эргэлзэх асуудалд хандах хандлагаа өөрчил

     

  6. Өөрийгөө танин мэдэж, өөрийн совин хийгээд хүчинд итгэ

     

 

Хэрэв дотоод ертөнцөд тань эргэлзээ хийгээд үгүйсгэл хэт давамгайлж байвал та энэ бүхнийг дагахад амаргүй байх болно. Та дээрх бичлэгүүдийг бүрэн уншсан бол өөртөө зохих тэр жорыг өөрөө зохиох хэрэгтэй.

 

Үнэхээр энэ “асуудал”-ыг нэг тийш нь болгоё гэж бодож байгаа бол үймэрч шаналахаа больж, сэтгэлээ чангалж, зорилгодоо хүрч чадна гэдэгтэй итгэлтэй бай.

 

Хүн сэтгэлдээ айдас болгоомжлол их агуулах тусмаа л азгүйтэлд илүү өртдөг. Тиймээс өөрт тань зөвхөн сайн хүмүүс таарч зөв замаа олж чадна гэдэгтээ итгэлтэй болохоос нааш хэн нэгэнд итгэж хайж гүйх хэрэггүй.

 

Хайлт хийхийн тулд бас хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй.

 

  1. Ямар замаар хайх вэ?

     

    1. Мэддэг чаддаг гэх хүмүүст хандаж тодруулах

       

    2. Холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх

       

Энэ 2 аргыг хослуулах хэрэгтэй бөгөөд эхлээд алиныг нь дагах вэ гэдгээ та өөрөө тодорхойл. Учир нь та бусадтай яг адилхан нэгэн биш учраас бусдын хувьд амжилттай байсан тэр зам таньд бас бүхэн таарах эсэхийг баталгаатай хэлж чадахгүй.

 

Зохих түвшний мэдээлэлтэй байх нь харанхуйд хаашаа явж, юу хайж байгаагаа мэдэхгүй байдалд хүргэхгүй. Ингэхдээ та олон талт мэдээллийг шууд хуулбарлан ойлгохгүй харьцуулан шинжилж, авах гээхийн ухаанаар хандах нь чухал.

 

  1. Хэнийг хайх вэ

     

    1. Хэнийг гэдэг нь үнэхээр чухал зүйл. Та бөө удган хүмүүст хандах нь мэдээж гэх байх. Ямар бөөд гэвэл хамгийн сайнд нь гэх байх. Тэгвэл ийнхүү сонгохынхоо өмнө та “хамгийн сайн”, “хамгийн хүчтэй” гэдэг ойлголтуудын талаар эргэцүүлээд үзээрэй. Хамгийн сайн, хүчтэй гэх нь таны хувьд яг ямар шалгуураар хэмжигдэх вэ, та хүмүүсийн сайн гэгддэг тэр бүхнийг сайн гэж тооцох уу, бусад хүмүүсийн сайн гэж тодорхойлох болсон тэр шалгуур нь юу вэ, таныхтай нийцэж байна уу, сайн гэдгийг бусдын дунд нэр нь тархсанаар уу, олон хүнд жинхэнэ тусыг хүргэж чадсанаар уу, олон шавьтайгаар нь, эсвэл зөв сайн зүйл ярьдгаар нь уу, үүнийг та дахин нэг тунгааж үзээрэй. Хүмүүсийн дундах “сайн бөө” гэх төсөөлөл нь олон хүн очиж засал хийлгэдэг гэдгээр хэмжигдэх нь их гэдгийг санахад илүүдэхгүй.

       

    2. Танд “хүчтэй сайн” хэрэгтэй юу, таныг таны явах ёстой тэр зөв замаар замнуулж чадах, үнэнийг хэлж чадах, таны хувьд зам нь нээлттэй ээлтэй санагдах нэгнийг хайх хэрэгтэй юу.

       

    3. Зөвхөн нэгэнд хандах уу, эсвэл хэдэн газраар орж давхар шалгуулах уу,

       

Энэ бүхэн одоогоор зөвхөн таны л асуудал бөгөөд таны уг, удмыг тодруулж буй нэгний асуудал биш гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс хэн дээр очих нь таниас өөрөөс тань л хамаарна.

 

Таны итгэл үнэмшил, зорилго тодорхой болж та хаашаа, яаж хайхаа мэдэх болсон бол өөрт тань саад болж мэдэх хэд хэдэн хүчин зүйлсийн хамаарлыг багасгах хэрэгтэй.

 

  1. Бусдын мэдээлэл, ятгалганд авах гээхийн ухаанаар хандаж,сэтгэлийн хэт хөөрөлд автахгүй байх хэрэгтэй

     

  2. Өөрийгөө тайван байлгаж, энергийн алдагдлаа хязгаарла: бүү шанал, бүү эргэлз, бүү уурла, бүү уйл

     

  3. Өөртөө гарц бий болго: Мөнгөгүй, боломжгүй, чадалгүй гэдэг үгнүүдийг март, боломжгүй зүйл гэж үгүй бөгөөд шинэ шинэ гарцууд ямагт байж л байдаг.

     

  4. Өөрийгөө муу ”энерги”-ээс чөлөөл. Бүү дийлд, ямарч муу энерги, стрессийг хүн ялж дийлж чаддаг. Дийлж гаршгүй бэрхшээлийг дээд тэнгэр, бурхад хүнд өгдөггүй. Үүний тулд бясалга хий, азгүйтэл, бүтэлгүйтэл, хүндрэлийн тухай биш өөдрөг сайханг бод, хэрэв бодлыг тань дайраад зовлон шаналал эзлээд байвал, анхаарлаа огт өөр зүйлээр сатааруул. Ном унш, тарни тоол, залбир, бясалга, хүйтэн усанд ор гэх мэт.

     

 

Уг удамгүй хүн үгүй тул өөрийн таних танихгүй, мэдэх мэдэхгүй бүх өвөг дээдсээс тэр дундаа тэнгэр болсон дээдсүүдээсээ дэмжлэг тусламж хүс.

 

Чин сэтгэлээсээ залбирч гуй. Бусдыг дуурайж, хэн нэгний хэлж өгсөн уран цэцэн үгийг хэлэх гэж цээжлэх хэрэггүй. Өөрийн өвөө, эмээд ач нь үнэн сэтгэлээсээ хандаж, үнэхээр ямар учир таивлантай хүн гэдгээ мэдэхийг хүсч байна. Та нар минь үнэн мөнийг олоход туслаач, алдаагүй зөв замаар явж, үнэнийг хэлэх ёстой зөв хүнтэй уулзуулж учруулж өгөөч, болох болохгүйг бодол санаагаар минь, зөв бурууг зүүд нойроор минь хэлж хайрлаач гэх мэт.

 

Үүний хариуд магадгүй зүүдээр чинь хэн болохыг чинь ойлгуулах, хаана ямар хүнд очих, эсвэл хайлт дундаас чинь ямар нэгэн онцлог шинж тэмдгээр таних эсэх тухай хэлж өгч магадгүй. Заавал зүүдээр тодорхой хэлэлгүй хэрэгтэй үед тань мэдрэмж, совингоор тань ойлгуулж ч мэднэ. Эсвэл буруу зөрүү замыг тань хааж, зөвхөн зөв хүн дээр очих замыг нээх ч боломжтой.

 

Гэхдээ таны үнэн сэтгэлийг ганц нэг удаагийн гуйлтаар чинь мэдэх, итгэх бэрх байж мэдэх тул та үүнийг өөртөө одоо хайж эхлэх цаг нь боллоо гэж мэдрэх, итгэх хүртлээ өдөр бүр залбирч бай.

 

Хэрхэн залбирах вэ хүмүүс их асуудаг. Хэрхэн залбирвал танд илүү үнэмшилтэй, та чин сэтгэлээсээ хандаж чадах вэ гэдгээс энэ хамаарна.

 

Ихэнх тохиолдолд хүмүүс өвөг дээдсийн нутгийн зүгт сүү, цайны дээжээ өглөө бүр өргөхийн хамтаар залбирч даатга гэдэг. Энэ нь сайн үр дүнтэй. Та үгээрээ ч үйлдлээрээ ч өргөлөөрөө ч нэгдэж байгаа учраас тэр.

 

Түүнчлэн ганцаараа байхдаа төвлөрч байгаад чин сэтгэлээсээ оргилох үгээ хэлж, нулимсаа урган байж залбирах нь бий. Энэ ч гэсэн үр дүн сайн.

 

 

Эргэлзээ хийгээд эргэлзэх асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Эргэлзэл нь таны үнэн гэдгийн талаарх тогтсон ойлголт, анхны төсөөлөлөөс их хамаарах нь бий. Тиймээс Та бөө мөргөл нь аль нэгэн шинжлэх ухааны туршилтаар батлагдсан шиг туйлын үнэн үгүй бөгөөд шинжлэх ухааны онолууд шиг тогтсон нэг баримтлалгүй гэдгийг санаж, хэн нэгэн хүний хэлсэнг үнэн гэж бусдыг нь хэт үгүйсгэх хэрэггүй. Гагцхүү мөнх тэнгэр хийгээд түүний таалал л үнэн. Хэрэв хандсан бүхнээсээ “өө” хайвал бүгд л өөтэй. Итгэхийг хүсвэл бүгд л үнэнтэй тул. Та аливаа мэдээлэл шууд дүгнэлт хийж, шийдвэр гаргах гэж бүү яараарай. Шийдвэр гаргах, итгэхэд хамгийн чухал дагах зүйл бол таны ухаан, хүслээр хөтлөгдсөн сэтгэл биш, зөн совин шүү.

 

Өөрийгөө танин мэдэж, өөрийн совин хийгээд хүчинд итгэ. Ихэнх хүмүүсийн дунд түгээмэл ажиглагддаг зүйл бол өөрийн хувь заяа, өөрийн асуудлыг бусдад хэт найдан даатгаад, өөрийгөө энэ хариуцлагаас чөлөөлчих гээд байдаг хандлага.

 

Хамгийн сайн, хамгийн хүчтэйг зоригсод бүгд өөрсдийн асуудлыг тэрхүү хамгийн сайн хүчний тусламжтайгаар шийдвэрлэх гэж хүсдэг. Хэрэв та улаач болох ёстой хүн мөн бол бусдын их хүчинд хэт найдаад өөрийн тэнгэрүүдийн хүч, өөрийг тань ивээсэн тэр ивээлийг, өөрийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй. Эцсийн дүндээ та жинхэнэ бөө болоход мундаг багш зөвхөн замчлах л үүрэгтэй бөгөөд жинхэнэ хүчээ олж авахын тулд та өөрөө бүгдийг хийх хэрэгтэй болдог юм. Түүнчлэн алив бүхнийг аль болох хурдавчлах, түргэвчлүүлэх гэсэн оролдлого их бий. Яарвал даарна гэдэг шүү дээ. Хурдан биш зөв байхад л хамгийн чухал нь байдаг.

 

Тэнгэрийн улаач болох тавилантай хүнд хүндрэл бэрхшээл цөөнгүй тохиолдолдоно. Ÿмартаа ч бөө болсон хүмүүсийн дотор зовлон бэрхшээл, хүндрэлийг туулаагүй хүн нэгч үгүй. Энэ нь цаанаа их учиртай юм билээ. Зовлонт олонд туслагч болохын тулд зовлонг өөрийн биеэр туулж мэдрэх ёстой, нөгөө талаар өмнөх хийгээд энэ насандаа хийсэн үйлийн үрээ эдэлж барах ёстой. Мөн хүний мунхаг санаа, шунал хүслийг хязгаарлахын тулд дээдэс өвгөд нь хүссэн зорьсон бүгдэд нь хориг тавьчихдаг, үүнийг хүмүүс онгодын бариа, тэнгэрийн базаа гэдэг. Үнэндээ тэнгэрийн зарлигаар хүмүүст туслахаар даалгавар авч ирчихээд түүнийгээ биелүүлэхгүй яваад байхаар тэнгэр хатуурхдаг байх нь. Тэрсэх тусам байдал улам л хүндэрнэ.
Онгод, тэнгэр, сахиусууд хүн төрөлдөө буянтан байсан төдийгүй “бөө” ухаантан буюу “тэнгэр тархитан” байжээ. Мэдээж бүгд нэг ижил түвшинд биш бөгөөд тэр хэрээрээ ч дээд тэнгэрт харъяалагдах зэрэг дэв, байр суурь нь харилцан адилгүй байдаг. Мөнх тэнгэрт “арын хаалга” гэж байхгүй. Өвөг дээдэс нь өндөрт байсан ч улаач нь тэнгэрлэг ёс суртахуун үйлээс хол нэгэн байхад “харж” үзээд тусалчихна гэж үгүй.
Зовлон, хүндрэлийг туулж буй “улаач” тавилантангуудын хувьд “зүв зүгээр л амьдарч байхад мөрөөр минь явуулалгүй хаалт саад тавьж, бүгдийг өөрийн минь эсрэг эргүүлэн зовоож, алдагдалд бүтэлгүйтлийн учир шалтгаан болсон “хэн нэгэн”-д гомдож, басхүү заавал “өөрийнхөө” замаар явуулах гээд байгааг нь ойлгож хүлээн зөвшөөрөхөд хүнд байдаг. Гэхдээ хамгийн чухал нь хорвоо ертөнцийн үнэн мөн чанар, зовлон бэрхшээлийн учир шалтгаан, үйлийн үр, уялдаа холбооны тухай зөв ойлголт, мэдлэгтэй болж ойлгон ухаарч, зовлонтоны шаналалыг  ойлгон мэдэрч, хайрлан нигүүлсэх сэтгэлээр тусалж, дээд хүчний хүсэл, зарлигийг даган тэнгэрлэг суртахуунт нэгэн болж төлөвших тэр цагт “улаач” нэгэн өөрөө дээд тэнгэрийн нэгэн хэсэг болж “зовлон” гэдгийг гэтэлгэх учиртай.
Хүндрэл зовлон бэрхшээл бүрийг энд тоочин дурьдаж, хэрхэн давж туулах талаар зөвлөгөө өгч болох ч хамгийн гол нь Та өөрөө л давж гарах ёстой нэгэн гэдгээ бүү март. Таны асуудлыг шийдэж чадах хүн нь та өөрөө. Яагаад гэдгийг ойлгоход эхлээд их амаргүй. 

Монгол бөө мөргөлийн үүсэл хөгжил

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн dorj
Монгол бөө мөргөлийн үүсэл хөгжил

 

Бөө мөргөлийн зан үйл нь монголчууд төдийгүй дэлхий дахины улс орнуудын байгаль дэлхий, уул ус, тэнгэр газар, өвөг дээдэстэйгээ харьцаж, шүтэн дээдэлж ирсэн агуу их зан үйл, ёс суртахууны өв их уламжлал билээ.

 

Бөө мөргөлийн үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан хүн, эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм.

 

Монгол бөө мөргөлийн зан үйлийг олон бөө судлаач, эрдэмтдийн судалж тодорхойлсноор анх эхийн эрхт ёсны үед хүмүүсийн оюун санааны хэрэгцээнээс үүдэн үүссэн тэнгэр шүтлэг гэж үздэг.

 

Бөөгийн мөргөлийн зан үйлийг монголын түүхийн үечлэл, он цагын дагуу үечлэн хуваан авч үзсээр ирсэн байна. 1959 онд бөө мөргөл судлаач, эрдэмтэн Ч. Далайн судалгааны “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг нь 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд монгол бөө мөргөлийн түүхийг таван үед хувааж үзсэн байна.
1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны үүсэл үе”
2. VII зуунаас Монгол Улсынхаа нэрийг “Юань” хэмээсэн 1271 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны хөгжил үе”
3. 1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үеийг “Монгол бөөгийн шашны буурал үе”
4. 1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үеийг “ Монгол бөөгийн шашны сэргэлтийн үе “
5. XVI зууны далаад оноос XX зууны эхэн үеийг “ Монгол бөөгийн шашны усталын үе” хэмээн үечилсэн байдаг.
Монгол бөөгийн
зан үйлийг судлаачид олон мянган жилийн тэртээгээс буюу өөрөөр хэлбэл анхны хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн санаагаар батлан тогтоожээ. Хүй нэгдлийн нийгмийн чухам аль үеэс үүссэн бэ гэдэг талаар өөр өөрөөр авч үзсэн байна.

 

Ч. Далай “Монголын бөөгийн мөргөлийн товч түүх”-дээ “Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл бий болж, харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна” гэж үзсэн бол С. Бадамхатан “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсч, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ. Х.Буянбат “Монголын бөөгийн шашний учир” -таа “Монголын бөөгийн шашин бол балар эртний нийгмийн эхийн эрхт овог төрлийн байгууллын үеэс эхэлж үүсэн бүрэлдсэн юм.” гэж үзсэн байна.

Монголын эрдэмтэд сүүлийн дөч шахам жилд бөөгийн шашныхаа үүссэн цаг үеийг тодорхойлохдоо
эхэн үедээ бөөгийн шашин анхны хүй нэгдлийн нийгмийн эцгийн эрхт ёсны үед үүссэн хэмээн үзэж байсан бол сүүлдээ эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэж лавшруулан үзэх болжээ. Бөөгийн шашин эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэсэн үзэл баримтлал нь 8-р зууны үед Монголчууд онгон сахиусаа дүрслэхдээ “Эсгийгээр хүн дүрстэй эмгэлж хэмээх онгон хийж, түүндээ эсгийгээр хөх шиг юм хавчуулан хийж шүтэн ” бишэрдэг байсан” гэж бичсэнээс гадна “Бөө дээлийн энгэрт хоёр хөхийг дүрсэлсэн дугаригийн дунд эхийн сүү, лусыг бэлгэдсэн цагаан, улаан манжгууд бэхэлсэн явдал нэлээд орнуудын бөө нарын хуяг хувцсанд байдаг болон Чукотын эрэгтэй бөө нар эмэгтэй хүний бүх үйлийг гүйцэтгэж байсан зэргээс үзвэл анхны бөө нар эмэгтэйчүүд байсан бололтой.” Энэ зүйлүүдээс үзэхэд бөөгийн шашин анх эхийн эрхт овгийн үед эмэгтэй хүнийг хүндэтгэн дээдэлж байснаас анхны бөө нарыг эмэгэй хүмүүс байсан гэж үзэж болох юм.

 

Монгол бөө мөргөлийн язгууруудыг орчин үед халх, дархад, буриад, хотгойд, тува, урианхай гэж ерөнхийд нь 5 хуваан авч үзэж байна. Эдгээр язгууруудад нь олон овог аймаг, ястнуудаас бүрэлдэн тогтоно. Эдүгээ цагийн бөө мөргөлийг дэлгэрэн хөгжихөд дархад, буриад язгуурын бөө нар ихээхэн хувь нэмэр оруулсан.

 

Аливаа хорлол, муу нөлөө түүнийг даван туулах гэсэн хатуугын эсрэг хатуу бүхнийг хар өнгөөр бэлгэдэн дүрсэлсэн хар дом шившлэгээс үндэслэн дээд тэнгэр, газар усны эздийг Номхон , Догшин хэмээн ангилан үзэж, дошгидийг нь “ Хар тэнгэрүүд хэмээн тахиж шүтэх болсон байна. Ийм учраас дан ганц хар тэнгэр, хар онгодоор хөллөсөн бөөг тэр онгодын байрладаг зүг чигээр нь “ Хар зүгийн бөө ” хэмээн нэрлэдэг байжээ.
Цагаан зүгийн номхон эзэд цагаан тэнгэрүүдтэй харьцдаг цагаан зүгийн бөө баруун зүгт хандаж залбирал үйлддэг ёс эрт цагт бүрэлджээ. Тэр үеэс Монгол бөө нарыг цагаан зүгийн бөө, хар зүгийн бөө хэмээн хоёр ангилж үзэж ирсэн байна.